Өсвөр насны таван хүүхэд газ үнэрлэн мансуурч байхдаа  нэг нь таталт өгч амиа алдсан байна. Энэ хэрэг өнгөрсөн сарын 30-нд Хан-Уул дүүргийн  10-р хорооны нутаг  Төв цэвэрлэх байгууламжийн орчимд гарчээ.

Хүүхдүүд 17-18 настай бөгөөд хоёр нь ЕБС-ийн сурагч, гурав нь оюутан аж.Тэдний биеийн байдал одоогоор хэвийн байгаа юм байна.

Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 16-18 насны хоёр хүүхэд газ үнэрлэх үед газ нь дэлбэрчээ. Гэмтсэн хүүхдүүд одоогоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтаар тэд хүнсний дэлгүүрүүдэд худалдаалдаг 1200-1500 төгрөгийн үнэтэй  газ авсан болох нь тогтоогджээ.

Өнгөрсөн оны байдлаар хүүхдүүд газ үнэрлэсэн 30 тохиолдол бүртгэгджээ.Тэд сонирхолдоо хөтлөгдөн, бусдад уруу татагдаж газ үнэрлэдэг аж. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн