Монкорд Хадгаламж зээлийн хоршоо дампуураад багагүй хугацаа өнгөрөв. Гэхдээ хоршооны дампуурлыг эрх бүхий байгууллагууд ил гаргах, энэ хоршоо дампуурсан гэдгийг зарлахыг төвдөхгүй байна.
Тус ХЗХ анх 1996 онд байгуулагдсан бөгөөд 2018 он гэхэд 3000 хадгаламж эзэмшигчийн 22 тэрбум төгрөг эргэлдэж байсан гэх албан ёсны мэдээ цаасан баримт дээр үлджээ.
Хадгаламж зээлийн хоршоод олноороо дампуурсан 2000 оны дунд үеийн санхүүгийн хүндрэлийг даван туулж чадсан энэ хоршоо яагаад дампуурсан бэ. Дампууруулсан эзэд нь хэн бэ гэдэг асуудал анхаарал татах нь зүйн хэрэг.
Монкорд ХЗХ-г дампуурлын ирмэгт авчирсан гол эздийн нэг нь М.Дэлгэрмаа гэгч аж. Тэрээр Нийслэлийн 24 дүгээр сургууль болон МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн нэгэн юм байна.
-Зата ХХК Ерөнхий нягтлан бодогч
-Линч идэш Махони ХХК нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Дэлгэрмаа 2002 онд Монкорд ХЗХ-нд ажиллах болсон аж.
2002-2007 онд Ерөнхий ня-бо
2007-2013 онд Дотоод хянагч
2013-2016 онд Санхүүгийн зөвлөх
2016-2018 оны 8 сар хүртэл Монкорд ХЗХ-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Дэлгэрмаад ЭЦГ бусдын өмчийг хууль бусаар зарцуулсан гэх мэт хэд хэдэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Өнөөдөр Монгол Улсад арилжааны банкы зээлийн хүү 17.8 хувьтай байгаа Харин Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү 39.6 хувь, ХЗХ-ны зээлийн хүү 33.6, ломбард 42 хувьтай байна. Монкорд ХЗХ-ны хувь 36-39 хувийн хүүтэй зээл олгож байсан бөгөөд дэлхийд байхгүй ийм өндөр хадгаламжийн хүүг сонирхсон 3000 иргэн өнөөдөр хадгалуулсан мөнгөө авч чадахгүй нөхцөлд хүрчихээд байгаа юм.
Монкорд ХЗХ-ны хөрөнгийг үгүй хийсэн хэргээр Цагдаагийн байгууллага ганцхан тус хоршооны Гүйцэтгэх захирал М.Дэлгэрмааг шалгаагүй. Зээлийн эдийн засагч Б.Дэлгэрмаа болон тус хоршоонд ажиллаж байсан М.Рита, н.Ананд нарыг мөн шалгаж байгаа юм байна.
Монкорд” ХЗХ улирал бүр санхүүгийн болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тайлангуудыг бүтэн гаргаж ирсэн ч 2012 оноос эхлэн Сангийн яам болон төрийн эрх бүхий байгууллагуудад санхүүгийн хуурамч тайлан хүргүүлж, хуурамч тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж байсан аж.
Тус хоршоонд аудит хийж өгч байсан аудитын компаниуд ч асуудалтай. М.Дэлгэрмаа нь ганц Хадгаламж зээлийн хоршооны дампууралд биш, өөр санхүүгийн луйврын шинжтэй асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна.
Д.ТУНГАЛАГ
13 comments
Суулгаач ээ муу луйварчдыг
Миний л мэдэхийн Монкордын хадгаламжийн хүү олон жилийн турш жилийн 19.2-21.6 хувьтай л байсан даа. Ер нь бусад ХЗХ ч иймэрхүү дундажтай явж ирсэн байх. Арилжааны банкуудын хадгаламжийн хүү дунджаар олон жил 15.4 хувьтай явж ирсэн, жилийн өмнөөс л буурч байгаа. Тэгэхээр зээл ийм өндөр хүүтэй өгч байсан нь үнэн бол хадгаламж болон зээлийн асар өндөр зөрүүн дээр луйвар хийж байжээ. Өндөр хүү амлаж болохгүй гэж хэлж байсан гишүүдийн үгийг огт тоолгүй, сүүлийн жил өндөр хүүгээр мөнгө татаж, замбараагүй зарцуулж луйвардсан алдагдлаа нөхөхийг чармайж ирж дээ.
Humuusiig ih l muuhai huurch dee, Delgermaa, Rita geed l olon humuus. Ed ih ch zavshsan daa. Gehdee uneheer olon jil dundaj huugeer yavj irsen gishuud ni huugee buulgaj, Ariljaanii banknii hemjeend ch avaachihad belen baigaagaa helj l baisan daa, ih mungu tuvluruulehiin told l suuliin uyed ih humuusiig gishuund elsuulj, undur huu uran ugeer yatgaj amlaj dee, daan ch dee!!!! Ingeed ene humuus yaj tsaashaa tolgoi gedger amidarna daa!!! Uiliin ur ni irj l taarna daa, ene olon hunii hohirol.
Энэ олон хүнийг сэтгэл санаа эд материалын дарамтанд оруулчаад зүгээр гүрийгээд харин ч яаж уснаас хуурай гарахаа бодож төлөвлөөд явж байгаа даа. 2018 оны зун өдийд, хоршоо нь төлбөрийн чадваргүй, бүр хүмүүсийнхээ мөнгийг ч өгч чадахгүй болчихсон байхад л гишүүдээ Байгал нуур руу бөөнөөр авч явж зугаалаад байсан биз дээ??? Хоршоо 20 арга хэмжээнээс хойш хадгаламжийн хэт өндөр хүү амлан хадгаламж татаад жинхэнэ пирамид маягийн үйл ажиллагааг цэцэглүүлсэн байна лээ дээ энэ нөхөр. Цагдаа мөрдөн нь үнэн зөв шалгаж байгаа л гэж найдая. Бас нэг сэжигтэй нь СЗХ болон Монкордын ажилтнууд шалгалт хамт хийгээд байгаа гэж бодохоор үнэн мөн хир гарах бол доо. Хэт өндөр хүүгээр мөнгөө аваад явчихсан хүмүүс бас яаж амар амгалан сууж байдаг байнаа. Одоо Монкордын нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг түрээслэх замаар хохирлыг барагдуулахад нэмэр болж болохгүй юм уу? Жил гаруй л үргэлжиллээ шүү дээ энэ шалгалтууд. СЗХ шуурхай дорвитой арга хэмжээ авсан бол сайн л байсан даа, даан ч чадсангүй дээ.
Дэлгэрмаа гэгч улаан цагаандаа гарсан луйварчин зээлийн гэрээ, натриатын тамга хуурамчаар үйлдэж дотоод гадаадын иргэнд онц их хэмжээний хохирол учруулж байхад ард талд нь СЗХ-н дарга Даваасүрэн мөн цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гасан нөхөр нь хамгаалаад цагдаагийн албан хаагчидтай холбоо сүлбээ тогтоогоод хуйвалдаад хориулахгүй байгаан энгийн ард иймэрхүү луйвар хийсэн бол аль хэзээний шоронд орчихсон байгаа Дэлгэрмаа луйварчинг хориулах саналтай байна
ХЗХоршоодын Үндэсний Холбооны Зөвлөгөө Үйлчилгээний хорооны дэд дарга гээд гадуур сургалт зөвлөгөө үзүүлээд яваад байгаа энэ луйварчин эмэгтэйгээс болгоомжлоорой хүмүүсээ
Ер нь аль 2 жилийн өмнөөс л эцэст нь хүргээд дампууруулчихъя гэсэн бодолтой байсан нь улам л ил болоод байна уу даа. Санхүүгийн ямар ч арга хэмжээ авсангүй, өндөр хүүгээр мөнгө төвлөрүүлж, түүгээрээ идсэнээ дарах, хяналтгүй баримтгүй зээл гаргах, зээлийн төлбөрт ирсэн үл хөдлөх зэргийг завьших г.м дээр л тархи нь ажиллаад, гишүүдийг бодит үлдэгдэл гэдэг дээр дөрөөлөн хохиролгүй гэдэг дүгнэлт гаргуулахаар танил шүүх, прокурор, СЗХ тойгоо хамтран улайран ажиллаад байна даа. Хэдэн жилээр нэг ч мөнгөө авч чадахгүй байгаа гишүүд их л хохирох нь дээ, уул нь зүгээр замын нэг хүнд мөнгөө өгчихөөгүй, СЗХ-гоор баталгаажуулсан ГЗ, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлтэй, улсдаа анхдагч, нэр хүндтэй ХЗХ-нд, ГЭРЭЭ хийж хадгалуулсан шүү дээ. Даанч дээ, хүний бүтээснийг САМРАН ҮГҮЙ ХИЙХ ийм амархан. Арай ч СЭТГЭЛГҮЙ юмаа, үг ч олдохгүй байна даа.
Дэлгэрмаа улаан цайм гишуудээ дээрэмдэж байгаад хоршоог ийм байдалд оруулсан.
Ананд Рита хоер шиг шударга сайн ажиллаж байсан бол гишууд нь хадгаламжаа татаж ийм байдалд хурэхгуй байсан.
Би нэг л удаа Дэлгэрмааг хадгаламжийн хуу дутуу бодохоор нь олон жил хадгалуулсан нилээд их менгее шууд татаж авсан.
Ритагийн хамсаатан юмуу? Үйл ажиллагаа нь доголдсон алдагдалтай хоршоо Дэлгэрмаад хүлээлгэж өгсөн гээд бие биерүүгээ буруугаа өгөөд жил боллоо. Их мөнгийг шууд гаргаж өгөх чадвар байсан уу
2 жилийн өмнөөс доголдсон гэж худлаа бичихээ болимоор юмаа, ааль эрт л ер нь эвгүй болоод бүүр хүнд болсон үед нь дэлгэрмаад өгөө биздээ, дэлгэрмааг 100 хувь зөвтгөхгүй ч гэлээ ганц энэ хүн рүү бурууг чихэж болохгүй л дээ, нэг хүнд бурууг өгөөд өөрсдөө уснаас хуурай гарах зорилготой бичсэн байна
2012 оноос үйл ажиллагаа нь доголдсон, тэр үеэс байсан бүх удирдлагууд буруутай. Санхүүгийн байгууллага байж сүүлийн 2-3 жил огт зээл гаргаагүй харин ч хуурамч зээл гаргаж байсан, өндөр хүү амлаж мөнгө татсан хүн нь яах аргагүй Дэлгэрмаа биз дээ. Бүгд хариуцлага хүлээх ёстой.
Дэлгэрмаа сүүлийн 2 жил л ГЗ байсан болохоос биш бүхий л хугацаанд нягтлан нь байж, хоршооны бүх үйлдлүүдийг мэдэж байсан.
bi buruugui ee tobchhondoo sanhuugiin zohitsuulah horoond awilaga alban tushaaliin l gemt heregtnuudiin uur uurhai baidag ted hadgalamj ezemshigchdiin mungiig awsan 3000 irgenii 22 ter bumiig Davaasuren medne