Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг албаны хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий газраас санаачлан бүсчилсэн сургалт, зөвлөгөөний арга хэмжээг 2019 оны 6 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Зүүн бүсийн сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн татварын хэлтэс болон ТЕГ-ын Хуулийн хэрэгжилтийг хангах газар, Татварын үйлчилгээний төвийн хамт олон оролцлоо.
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал ТЗУГ-ын дарга Л.Нэргүй нар оролцож татварын хуулийн шинэчлэлийн онцлог зохицуулалтын талаар мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар үүрэг, даалгавар өглөө.