Huawei компани HongMeng хэмээх өөрсдийн үйлдлийн системтэй нэг сая гар утас гаргалаа гэж Брокерийн “Rosenblatt Securities” компаниас мэдээлжээ.
Энэ систем нь төхөөрөмжийн хэрэглэгчдэд Андройд цэс гаргах, ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм. Шинэ гар утас Mate 30, Mate 30 Pro зэрэг нэртэй, энэ намраас худалдаанд гарах аж.
АНУ-ын Худалдааны яам энэ оны тавдугаар сард Huawei компанийг үндэсний аюулгүй байдалтай харшилдах үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, хар жагсаалтад оруулсан юм. Үүний улмаас тус компани нэгдүгээр, америк үйлдвэрлэгчдийн технологи, эд ангийг худалдан авах боломжгүй болсон, хоёрдугаарт, АНУ-д Вашингтоны тусгай зөвшөөрөлгүйгээр бизнес эрхлэх боломжгүй болжээ.
Гэтэл Google компани тавдугаар сарын 19-нээс эхлэн Huawei –тэй харилцаагаа тасалсан байна. Хятадын компани Андройд үйлдлийн системийн шинэчлэлд хамрагдах боломжгй болж, шинэ гар утсуудад Google Play, Chrome, Gmail, YouTube зэрэг суугдахгүй болжээ.
Харин Huawei компани Америкийн Андройд үйлдлийн системтэй төстэй Оросын “Аврора” үйлдлийн системийг олсон нь тавдугаар сарын 10-нд тодорхой болсон юм.
Эх сурвалж: iz.ru