АНУ-ын Хууль зүйн яам нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг олон нийтэд дэлгэсэн хэрэгт буруутгаж байгаа “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг шилжүүлэх авах хүсэлтээ Их Британийн талд албан ёсоор өгчээ.
Хууль зүйн яамны төлөөлөгч Ж.Ассанжийг шилжүүлэн авах хүсэлтийг өнгөрсөн пүрэв гарагт Их Британийн эрх баригчдад хүргүүлсэн. Нэгдсэн Вант Улсын хууль тогтоомжийн дагуу Ж.Ассанжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд баривчилсан байгаа. Түүнийг шилжүүлэн авах албан ёсны хүсэлтийг 60 хоногийн дотор хүлээн авах боломжтой байдаг хэмээн мэдэгджээ.
Австралийн иргэн, программист мэргэжилтэй Ж.Ассанжийг АНУ-ын Зэвсэгт хүчний мэргэжилтэн асан Челси Мэннингтэй хамтран 2010 оны гуравдугаар сард АНУ-ын Засгийн газрын ажилтнуудын компьютерийн сүлжээнд нэвтэрч, нууцын зэрэглэлтэй мэдээллийг хууль бусаар авч, олон нийтэд дэлгэсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Түүнд 10 хүртэлх жилийн ял сонсох төлөвтэй байна.