Гэртээ хар тамхи хадгалж, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу Хар тамхитай тэмцэх газрыханд баригдсан БНСУ-ын иргэн Ким Ён Жүг шүүх хурал өнөөдөр буюу (2019.06.10) 11:30 цагт товлогджээ.
Түүнийг хуулийн байгууллагынхан 2019 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө баривчилсан бөгөөд тэдний гэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабил болон Каннабис илрүүлсэн юм.
Ким Ён Жүд Эрүүгийн хуулийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 1-5 хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.
Улмаар ял эдэлсний дараагаар Монгол улсаас албадан гаргах юм. Солонгос улсын иргэн Ким Ён Жү нь интернет орчинд хууль бусаар худалдаа хийдэг байсан бөгөөд манай улсад аяллын визтэй амьдарч байжээ.