БНСУ-ын орон нутагт “Олон үндэстний гэр бүл” хууль бус ажилчдыг ажилд хуваарилдаг болжээ

Яг энэ үеэр хөдөө орон нутагт газар тариалангийн ажил ид жигдэрч байгаа ч тариаланчдын хувьд ажиллах хүчний оромж, байр, хоол ундыг бэлдэх хүндхэн асуудалтай тулгардаг.
Кёнг Бук мужийн Ёнг Янг тосгонд чинжүү тариалагч 50 настай “А” өнгөрсөн 30-ны өдөр “Жунг Анг илбо” сонинд өгсөн ярилцлагадаа “Өмнөд Солонгост ирсэн гадаад бэрийн хадмуудад ажиллах хүч дутагдсанаас бэр өөрийн ойр дотны хүмүүсээ урилгаар авчиран түр ажиллуудаг байна. Харин гадаадаас ирсэн бэрийн хамаатан садангууд тус улсад ажиллавал сардаа 2 сая воны цалин аваад үргэлжлүүлэн ажиллах сонирхол нь нэмэгдэн албан ёсны оршин суух визний хугацааг хэтрүүлдэг” гэжээ.
Товчхондоо олон шат дамжилгүй ажил олгоно гэсэн үг ба тэднийг Өмнөд Солонгост “Олон үндэстний гэр бүл” хэмээн нэрлэдэг байна.
Гадаадын иргэдэд дэмжлэг үзүүлж буй олон үндэстний гэр бүл нь гадаадын иргэдийг олноор ажиллуулж буй гадаадын тариачид болон тэдний ахуй нөхцөлийг сайжруулах үүднээс угсардаг хямд төсөр сууц босгохоос өөр аргагүй байдалд хүрдэг байна.
Түүний мэдэж буйгаар тэр нутагт дээрхи зарчмаар гадаадын ажилчин хөлсөлдөг 6 олон үндэстний гэр бүл байгаа гээд нэг газарт 20-30 хүн амьдардаг ба тэдний 90% нь хууль бус гадаадын иргэд байдаг тухай ярьжээ.
Олон үндэстний гэр бүлийн гишүүдийг цуглуулсан Солонгос гэр бүл буюу омгийн ахлагчид тэр нутгийн ажиллах хүчний дутагдалтай тариачид өдөрт 10-15 000 воноор захиалга өгдөг ба гадаадын ажилчныг захиалсан тариачин тэднийг өдрийн 75 000 воноор цалинжуулдаг байна.
Энэ нь тус омгийн ахлагч нар ажиллах хүчний талаар танилцуулах алба буюу ажилд зуучлагчийн товчоог сайн дураараа ажиллуулж тодорхой хэмжээгээр орлоготой байна гэсэн үг ажээ.
Хуулийн хугацаа хэтэрсэн гадаадын иргэд өвөлдөө уур амьгал дулаан өмнө зүгийг зорьдог бол зундаа сэрүүхэн хойд зүгийг зорин хүслээрээ ажилладаг ба хөдөө орон нутгийн хаана ч очсон тэдэнд зориулсан сууцнууд бэлэн байдаг нь ажиллах хүчээ алдахгүй гэсэн тариачдын аргаа барсан бэлдэц болдог гэжээ.
Мөн “А” хэлэхдээ “Хэдэн жилийн өмнөөс толгой нь сайн ажилладаг олон үндэстний гэр бүлийнхэн гадаадын хүмүүсийг татах зорилгоор угсармал сууц барьж эхэлсэн” гээд “Өнөөдөр Өмнөд Солонгосын бүх хөдөө орон нутагт нөхцөл байдал бүгд дээрхитэй адил хэмжээнд байгаа ба хар ажил хийх гадаадын хүнээс өөр хүнгүй байгаа тул энэ нь хүссэн ч хүсээгүй ч олон үндэстний гэр бүлээс ажиллах хүч захиалах хэмжээнд идэвхижээд байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: Mglradio