2019-06-03 10:291min00

17 давхраас хүн унаж нас баржээ

olimp

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Олимп” хотхонд 18 давхар орон сууцны барилгын 17 дугаар давхрын тагтнаас хүн уналаа гэх дуудлага өчигдөр (2019.06.02) 23:25 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийнхан очиход 29 настай иргэн Г… 17 дугаар давхраас үсэрч өргөтгөлийн хоёрдугаар давхрын дээвэр дээр унаж нас барсан байдалтай байжээ.

Аврагчид цогцсыг буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.