Монголын дуэтүүдээс гэр бүл болсон хосуудын нэг О.Анхбаяр, Б.Халиун нарын амьдралд өчигдөр бас нэгэн дурсамж тодоос тод бичигдэн үлдлээ.
Дуучин хос сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хөндийрч, хувийн амьдралдаа анхааран нам гүмхэн байсан ч “Яг түүн шиг шоу”-гаар дуучин Б.Халиун эргэн урлагийн тайзнаа гарч ирээд буй. Тэрээр гурван хүүгийн ээж болсон ч охид бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал хэвээр байж, гоо сайхан нь улам гэрэлтсээр байгаа үзэсгэлэнт бүсгүй билээ.
Урлагт ч, амьдралдаа ч салшгүйгээр холбогдсон хос уран бүтээлчид бусдад үлгэрлэх журамт гэр бүл гэдгийг тэдний тухай элдэв цуу дэгддэггүйгээс харахад ойлгомжтой.
Тэгвэл тэдний амьдралд өчигдөр бас нэгэн баярт үйл явдал тохиожээ. Дуучин Б.Халиун энэ өдөр албан ёсоор дархлагдаж, “Дархан бэр”-ийн цол тэмдэг, өргөмжлөлөө гардан авсан байна. Тэрээр энэ тухай сэтгэгдлээ өөрийн цахим хуудаснаа “Билэгт сайн ѳдөр Дархан бэрийн цол тэмдгээр шагнууллаа. Алганы хээн дэх амьдралын зургаар бид учирч, гурван сайхан хүүгээ тээлээ. Аав, ээждээ ирсэн эрэлхэг гурван баатраа атаат дайснаас хол амьдралын алтан багана болгохын төлөө алив бүхнийг заан сурган хүмүүжүүлж, ачтай буурлууд болон аз жаргалаа ургуулан тэтгэх болно. Аав, ээж нь. Алив миний хөвгүүд хүнлэг сайхан сэтгэлтэй, уужуу ухаантай, мундаг эрс болоорой. Дархалж овоглуулж өгсөн гурван хүүдээ, ханьдаа баярлалаа” хэмээн хуваалцжээ.