Дуртай хоолоо идээд турна гэж байж болох уу? Болдог гэнэ. Энэхүү “усан дэглэм”-ийн ачаар хоёр долоо хоногт 8-12 кг турах боломжтой. Үүнийг хоолны дэглэм гэхээргүй маш энгийн хэрнээ их үр дүнтэй. Энд ганцхан болзол бий, та хоол идэх бүрийн өмнө 2 аяга ус уух ёстой.
Зөвхөн охид, бүсгүйчүүд гэлтгүй өнөөгийн залуус хэвийн жин, эрүүл амьдралын хэвшлийг эрхэмлэх болжээ. Хүний бие организмын 70 хувь нь уснаас бүрддэг.
Тэгээд 2 аяга ус ууснаас хойш 15-20 минут болоод хоол идэж болно. Үүний дараа 2 цагийн турш юм идэж болохгүй, юу ч ууж болохгүй. Ямар ч шингэн уух хэрэггүй. Тэгээд 2 цаг өнгөрмөгц та дуртай цай, кофегоо ууна. Гэхдээ энэ үед булочк, амттан зэргийг идэж болохгүйг анхаар.
Өдөр тутмын хоолны дэглэм
Өглөөний унд: 2 аяга ус ууна. Дуртай хүнсээ идэж болно, харин энэ үеэр шингэн ууж болохгүй. Өглөөний ундаас хойш 2 цагийн турш ус ч уухгүй гэдгийг бүү март. Харин 2 цаг өнгөрмөгц та дуртай унд, шингэнээ уугаарай.
Үдийн хоол: 2 аяга ус ууна. Хүссэн хоолоо ид, хооллож байхдаа ус, шингэн уухгүй. Зөвхөн 2 цагийн дараа дуртай цай, кофе зэргээ уугаарай.
Оройн хоол: 1 аяга ус ууна, хүсвэл 2 аягыг ууж болно. Оройн хоолон дээр мөн л юу дуртайгаа идээрэй. Хоолоо зооглож байхдаа шингэн ууж болохгүй, бас хоолны дараа 2 цагийн турш уух хэрэггүй. Харин 2 цаг өнгөрмөгц та дуртай унд, шингэнээ ууж болно.