2019-05-27 10:321min00

Арван нэгэн зүйлийн 523 ус намгийн шувуу тоологджээ

shuwuu

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 05-р сарын 22-23-ны өдрүүдэд ус, намгийн шувуудын ажиглалт тооллогыг хийж гүйцэтгэв. Тус судалгаанд Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм хөх бүрд, Цагаандэлгэр сумын Их Цэгээний нуурыг хамруулж, 3 баг, 5 овог, 10 төрөл, 11 зүйлийн 523 ус намгийн шувуу тоологдлоо.

Ажиглалтын үед хөдөлгөөний идэвх муутай, ноомойрсон, зан байдал, дуу авианы өөрчлөлттэй, өвчилсөн шинж тэмдэгтэй болон үхсэн шувууд тааралдаагүй.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв