- Амьдралаараа ч, ааш араншингаараа ч, уран бүтээлээрээ ч үргэлж дуулиан дэгдээж, анхаарлын төвд амьдарч ирсэн Холливудын ертөнцийнхөн юунаас ч үл эмээнэ, үл ичнэ. Яг байгаагаараа. Манайхны нэг ялгаа нь үргэлж багтай амьдардаг юм уу даа. Соёл болоод сэтгэлгээний ялгаа л байх. Олон гэрлэхээсээ, гэрлэсэн бол түүнийгээ илчлэхээс зугтана, нууна. Олон эхнэртэй бол бүр ч их нууна. Түүнийг нь илчилсэн нэгнийг үзэн ядна. Угтаа энэ чинь хүний л амьдрал. Хийж чадсан юм юундаа тэгтлээ нуудаг байна аа. Ийм олон үг нуршсаны минь учир одоо та бүхэндээ олон эхнэртэй олны танил эрчүүдийг танилцуулах гэж байна. Үргэлж олны анхаарлын төвд байдаг эдгээр эрхмүүдийг манайхан ч хангалттай мэднэ. Нэг их шинэ содон мэдээ гэсэн үг биш л дээ. Гэхдээ танд сонин байх болов уу.
Ц.Мянганбаяр: Энэ ноёнтныг үнэндээ мэдэхгүй, танихгүй хүн гэж Монголд байхгүй. Алтны магнат, хүүхний тэнгэртэй хоёроороо алдаршсан эр. “Монгол газар”-ын боссын анхны гэргийг манай сэтгүүл анхлан уншигчдад танилцуулж байв. Б.Болор хэмээх багш мэргэжилтэй, боловсон, оворгүй бүсгүй МУИС-д тэнхимийн эрхлэгч хийдэг. Социализмын үеийн урдаа барих төрийн албан хаагчдын нэг байсан Б.Болор бүсгүй чухам залуу халуун насандаа хүүхдүүдийнхээ аав, анхны хайртайгаа учирч, хоёр хүүхдийн ижий, аав бололцож байсан гэдэг. Хосууд салсан цагаас хойш хатагтай Б.Болор олон жил ганц бие амьдарч байгаад “Зэт”-ийн Мэндбаяр хэмээх бизнесмэн эрхэмтэй хамтын амьдрал зохиосон бол Ц.Мянганбаяр ноёнтны тухайд ёстой цэцэг ургамал дамжих эрвээхэй адил адал явдалт амьдралыг туулж яваа гэж болно.
Алтны магнат эрхмийн дараагийг гэргий нь Б.Азжаргал хэмээх үзэсгэлэн төгс бүсгүй. Нэрт сэтгүүлч, “Ижийдээ захидал бичээрэй” бэстсэллер номын зохиолч С.Батмөнхийн эрх танхил ганц охин энэ хатагтай ноён Ц.Мянганбаярт М.Төгсжаргал буюу Тиффани нэртэй хөөрхөн охин төрүүлж өгчээ. Б.Азжаргал хатагтай цэцэрлэг ажиллуулдаг бөгөөд саяхнаас SBN телевизийн захирал Бат-Оргилтой хамтран амьдарч байгаа гэх.
Харин ноён Ц.Мянганбаярын дараагийн сонголт нь топ модель Д.Пүрэвсүрэн. Цуутай амрагуудын түүх эндээс эхэлсэн гэж болно. Алтны магнатад М.Мөнхжин хэмээх хөөрхөн охин төрүүлж өгсөн Пүүжээ охиныхоо аавыг ард түмний мисс Д.Ариунцэцэгт алдаж, М.Хайрмаа хэмээх бас нэгэн охин энэ ертөнцөд мэндэлжээ. Дурлалын гурвалжин эл цуутай намтрыг уншигчид хангалттай сайн мэдэх учраас олныг нуршихыг үл хүслээ. Ямартай ч Пүүжээ амьдралынхаа дараагийн сонголтыг хийж, удахгүй 2 дахь хүүхдээ тэврэх гэж байгаа билээ.
Ийн 4 гэргийн нүүр үзсэн ноён Ц.Мянганбаяртай нэр холбогдож, хүүхдийг нь төрүүлсэн гэх эмэгтэйчүүд энэ дөрвөөр зогсохгүй. Хорь гаруй насны нэг хүү нь өдгөө Америкт амьдардаг бөгөөд аавтайгаа канондсон мэт адилхан гэдэг. Пүүжээ, Ариунцэцэг хоёрын дунд Анагаахад сурдаг бас нэг бүсгүйн сураг дуулдаж, хүүхдийг нь төрүүлсэн гэдэг. Хамгийн сүүлд энэ шинэ жилээр бас нэг хөл хүнд залуу бүсгүйтэй хөтлөлцөн ноён алтны магнат явсан гэнэ лээ. Тэгэхээр энэ эрхэм таваас илүү хэд ч юм бүсгүйгээр жагсаалтыг тэргүүлж байна.
Б.Жаргалсайхан: Цагтаа баян хүн л гэвэл Буянгийн Жаргалсайхан гэж боддог байв. Харин одоо энэ эрхэм олон эхнэртэйгээрээ толгой цохих болжээ. Бүх талаараа бусдаас өөр, онцгой энэ фигур бидний дунд амьдарч яваа нь бидний бас нэг бахархал. Хар залуугаасаа зах зээлийн шуурган дунд жийнс оёж, ганзага үүрч баялгаа бүтээсэн ноён Б.Жаргалсайхан шударга нь ч дэндсэн нэгэн. Ямартаа л сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хүний өөрийн 7 хүүхэд байна гэж байхав. Ингэхэд энэ эрхмийн олны өмнө ил гарсан ганц л хүү бий. Тэр нь анхны хүү Илья. Орос ээжтэй, аавтайгаа усны дусал мэт адилхан хүү нэлээн хэдэн жилийн өмнө аавынхаа зохион байгуулсан нэгэн шоуны үеэр хэвлэлийнхний овоо хараанд өртөж, олонд танигдаж байлаа.
Тэгвэл Бу.Жаргалсайхан ноёнтны дараагийн гэргий нь Энхтогтох хэмээх эрхэмсэг бүсгүй байдаг. “Буян кашмер”-таа дизайнер хийдэг, нэг ёсондоо энэ компанийн ноён нуруу нь болсон бүсгүй. Дараагийн гэргий Сэлэнгэ хэмээх бүсгүй. Стивен Сигалыг Монголд ирэхэд анх олны өмнө ил гарсан. Албан ёсны энэ 2 гэргийгээсээ гадна тэрээр “Эволюшн” хамтлагийнхаа 2 дуучин бүсгүйг ээж болгосон нь саяхных. Урлагт, цэвэр авьяасанд хөл алддаг ноён Б.Жаргалсайхан чухам энэ л сэтгэлээрээ 2 дуучин бүсгүйтэй учир ургуулсан гэдэг. Товчхондоо ноён Б.Жаргалсайхан 5 эхнэртэйгээрээ эл жагсаалтын эхний байрын төлөө өрсөлдөж байгаа юм.
Н.Ганбаяр: Алтны магнатын экс гэргий, топ модель Д.Пүрэвсүрэнтэй романс ургуулсанаар олны танил болсон та бидний шинэхэн танил. “Занаду майнз” уул уурхайн компанийн захирал, нууц хөрөнгөтөн эр эрхмийн анхны гэргий Уянга хэмээх бүсгүйг мөн л манай сэтгүүл анхлан уншигчдад танилцуулж байлаа. Бизнесийн гялалзсан ухаан, сүйхээ самбаагаас өөр юмгүй эгэл жирийн залуу байхад нь танилцаж, гэр бүл болсон Уянга бүсгүй энэ нөхрийн их баялаг, бизнесийн замыг засаж өгсөн буянтан гэдэг. Багш мэргэжилтэй, боловсрол өндөртэй, нөлөө бүхий Уянга бүсгүйн эцэг, эх нь охин, хүргэн хоёроо Австрали руу сургахаар явуулсан бөгөөд тэнд очихдоо сольж өмсөх костюмгүй шахуу байсан залуу ноён Ганбаяр найзуудаасаа өмсөх хувцас гуйн байж Австралийн уул уурхайн томчуудтай уулзаж, тэдний анхаарлыг амжилттайгаар Монгол руу хандуулж чадсан адтай, аатай бизнесмэн эр. Ингэж их бизнесийнхээ эхлэлийг амжилттай тавьсан тэрээр ёстой бор зүрхээрээ баялаг бүттээсэн шинэ цагийн үлгэр жишээ залуусын нэг.
Харамсалтай нь мөнгө хөрөнгөтэй болсноор ааш араншингаа өөрчилж, хувийн амьдралдаа өөрчлөлт оруулсан нь UBS music хөгжмийн хөтөлбөрийн хөтлөгч бүсгүй Халиунаа хэмээгчтэй 2 дахь амьдрал зохиож, анхны эхнэр, 2 хүүхдээ орхилоо. Энэ сонголтонд Халиунаа бүсгүй ч нэлээн их санаачлагтай оролцсон гэдэг. Тэд 7 жил хамт амьдарсны эцэст өнгөрсөн онд ноён Ганбаяр 3 дахь гэргийгээ сонгосон нь топ модель Пүүжээ билээ. Халиунаа бүсгүйгээс хүүхэд тэврээгүйг хэлэх үү, топ модель Пүүжээ их л хурдан хөл хүнд болсон нь 2 дахь амьдралдаа хөл тавьж буй бүсгүйчүүдийн хувьд тэр бүр хийдэг алхам биш. Магадгүй түрүүчийн гэргий нь хүүхэд төрүүлээгүй учраас Пүүжээ ийн яарсан биз хэмээн ойр дотныхон нь ярих. Юутай ч топ модель бүсгүй энэ зуны сүүлээр амаржиж, уул уурхайн залуу магнатад 3 дахь хүүхдийнх нь зулайг үнэрлүүлнэ.
С.Сүхбаатар: Агуу их Сэвжидийн хүү, Төрийн шагналт бүжиг дэглээч энэ эрхэм бас л нэг билэг танхай авьяастан. Амьдрал нь ч авьяас шигээ өвөрмөц байж иржээ. Гол энэ бүхнээ хэзээ ч, хаана нууж байсангүй. Түүний анхны гэргий Цэрэннадмид хэмээх бүсгүй байдаг. “Хар сарнай”-н Амарааг төрүүлсэн ээж. Анхны гэргийгээсээ салчихаад өөр нэг бүсгүйтэй хамтран амьдарч, хөөрхөн охин тэвэрчихээд байхдаа ноён С.Сүхбаатар 2 дахь амьдралдаа мөн л цэг тавьсан байдаг. Агуу их авьяасын дэнчин гэмээр ааширхуу, ойлгоход бэрх энэ эрхмийн насны хань нь өдгөө цайг нь чанаж, галыг нь манаж буй Г.Оюунжаргал хэмээх бүжигчин бүсгүй. Эр нөхрийнхөө шавь байхдаа бие биедээ сэтгэл алдарсан хосууд дундаасаа нэг хүүтэй. Жижиг Амараа хэмээх ахтайгаа бүх талаараа адилхан залуу эр сүүл үед “Хатарыш” хэмээх буриад ардын дуу дуулж, од болоод буй.
Г.Оюунжаргал хатагтайн тухайд мөн л нийтлэг бус дүр. Эргэлдсэн алаг нүдтэй энэ бүсгүй эрс шулуухан, ил цагаахан үгтэй. Үүгээрээ ч Төрийн соёрхолттой ийм олон жил ижилдэн дасаж амьдарч байгаа биз ээ. Тэрээр 20 настай байхдаа 38 настай С.Сүхбаатар ноёнтонтой учирч, амьдрал зохиожээ. Цэл залуухан бүжигчин бүсгүйг авч суухдаа бүжиг дэглээч эрхэм хэдийнэ хоёр амьдрал үзчихсэн байв. Цэрэннадмид гуайгаас салаад дахин бүсгүйтэй хамтран амьдарч байхдаа охинтой болсон бөгөөд тэр гэргий нь харин охиныхоо аавыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг гэдэг. Харин Цэрэннадмид гуай, хатагтай Г.Оюунжаргал хоёрын тухайд тун ч эв найртай, усны дусал мэт адилхан хөвгүүдээрээ холбогдсоных хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож эгч дүүс шиг ойр дотно байдаг гэдэг.
И.Нямгаваа: Билэг танхай авьяастай, билэг танхай авьяастай энэ эрхмийг И.Нямгаваа гэдэг. Нэрт кино найруулагч эр эгээтэй Холливудын од шиг амьдардаг гэж болно. Гурван гэргийн нүүр үзсэн түүний анхны бүсгүй нь Саха улсын гавьяат жүжигчин, Москвагийн театр урлагийн дээд сургууль дүүргэсэн сайхан бүсгүй байдаг гэдэг. Эрхэм найруулагчийн газар дээрх ганц хүүг төрүүлж өгсөн энэ бүсгүй хүүдээ аавынх нь нутгийн талаар сайхан дурсамж ярьж өгсөөр аав шигээ найруулагч мэргэжилтэй, аав шигээ Монгол эх оронд хайртай болгож өсгөжээ. ОХУ-ын гавьяат жүжигчин, кикбоксын дэлхийн хэмжээний нэртэй тамирчин хүүг нь Иванов, монгол нэрийг нь Билэгт гэдэг. “Чингис хааны нууц түүх” киноны продюсерээр ажиллаж, Саха улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Бүх Оросын киноны холбооноос шилдэг продюсер шагнал хүртсэн Билэгт хүү аавынхаа нутагт байн байн зочилдог.
И.Нямгаваа найруулагчийн дараагийн гэргий нь Ц.Батцэнгэл хэмээх бүсгүй. Том охин Сарнай, Алёна хоёрынх нь ээж энэ хатагтай циркийн бүжигчин байсан бөгөөд охидынхоо ааваас салж, Америкт амьдарч байхдаа буюу нас дээр гарсан хойноо америк эртэй хурим хийж, 2 дахь амьдралаа зохиож байсан түүхтэй. Тэрээр өдгөө Америкт монголчуудынхаа өндөр ээж мэт амьдардаг.
Харин дараагийн гэргийг нь Долгор гэдэг. Цагтаа цагаан Долгор нэртэй явсан цуутай сайхан бүсгүй И.Нямгаваа ноёнтонтой сууснаар урлагийн тайзнаасаа эгнэгт холдсон. Марал, Мичид хэмээх охид төрүүлж өгсөн энэ бүсгүй өдгөөг хүртэл эрхэм найруулагчийн цайг чанаж, галыг манаж буй. Хамгийн гайхалтай бас бахархууштай нь эрхэм найруулагчийн 2 монгол гэргий хоорондоо эгч дүүс шиг эв найртай байдаг төдийгүй бөмбөрцгийн хэдэн талаас хэрэг болгон цуглахдаа хүүхдүүдийнхээ ирээдүй, хувь тавилан, өөрсдийнхөө амьдралын зовлон жаргалыг ярилцаж хундага дарс хуваац ууцгаадаг гэдэг. Ийм либерал гэр бүл манайд хэд бол доо.
А.Сүхбат: Монголын ард түмний хамгийн хайртай бөх жижиг хэмээх А.Сүхбат аварга ойрын үед олон гэргий хүүхнүүдээрээ овоо алдаршаад буй. Даян аваргын анхны гэргий монгол бөхийн амьд домог Дархан аварга Х.Баянмөнхийн охин Б.Баясгалан хатагтай гэдгийг манайхан андахгүй. Даян аваргатай суухаасаа өмнө залуу насны алдаа амсаж, хүүтэй болсон хатагтай Б.Баясгалан бөхчүүдийн гэргий нар дундаас хамгийн үлгэр жишээ, үнэн журамтай бүсгүй. Олон ч жил наадмын ногоон асарт хонон өнжих шахам байж, эр нөхрийнхөө их амжилтын захыг мушгиж суусан бүсгүй ойрмогхон “Миний нөхрийн генийг авч үлдэх гэсэн бүсгүйчүүдийг буруутгахгүй” хэмээн цочир мэдэгдэл хийсэн нь олны гайхлыг бараад авсан. Тэрхүү ген авч үлдэх гээд байгаа бүсгүйчүүд нь Содоо, Гарамханд хэмээх бүсгүй. Аваргыг зодог тайлж, дуулиан дэгдээсний дараахан түүнийг дуучин Т.Ариунаагийн гэрийн үйлчлэгч бүсгүйтэй учир ургуулж, үр хүүхэдтэй болсон гэх яриа өвсөнд тавьсан түймэр мэт газар авлаа. Аварга ч тайлбар тавьсангүй. Харин сүүлд учрыг нь тайлахдаа хэвлэлүүд тэр бүсгүйг Содоо гэдэг бөгөөд Баянхонгор аймгийн Аюуш хэмээх хүчит арслангийн ач охин болохыг дэлгэсэн юм. Содоо бүсгүй Даян аваргаас 2 хүү төрүүлсэн гэх нь бий.
Тэгвэл дараагийн бүсгүй Н.Гарамханд хэмээх бүсгүй. Өнгөрсөн оны нэгэн том сенсааци байсан гэ болно. Шинэ оны өмнөхөн Даян аваргын залуу гэргий Н.Гарамханд 6 дахь хүүхдийг нь төрүүлжээ хэмээх шуугисан юм. Н.Гарамханд бүсгүйн тухайд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж байгаад МУИС руу шилжсэн. “Тайхар” фитнесс клубийн аэробикийн багш мэргэжилтэй юм байна. Арвантавтайдаа спортын мастер цол хэргэм авсан Н.Гарамханд Олон улсын хэмжээний мастер цолтой. Энэ бүхний эцэст Б.Баясгалан хатагтай нөхрийнхөө генийг авч үлдэх гэж байгаа бүсгүйчүүдийг буруутгахгүй гэхдээ зүрхнийхээ үгийг хэлсэн бололтой. Олны ярих нь эр нөхрийнхөө 2 бүсгүйтэй Б.Баясгалан хатагтай тун ч ойр дотно байдаг аж.
Д.Жаргалсайхан: Урлагийн гавьяат зүтгэлтний хүү их урлагт санамсаргүй хөл тавьж, санаанд оромгүй амжилт гаргаж, ард түмний хайртай дуучин болсон нь Д.Жаргалсайхан гавьяат. Монголын рок попын амьд домог болсон “Чингис хаан” хамтлагийн ахлагч тэрээр нууц ноёнтон гэдгээрээ алдартай. Хувьдаа алтны уурхайтай гэгддэг хөрөнгөлөг дуучин 3 удаа гэрлэсэн манай цөөхөн олны танил эрхмүүдийн нэг. Гурван гэргийтэй бус 3 удаа гэрлэсэн гэхээр бас өөр л дөө.
Түүний анхны гэргий Туул хэмээх бүсгүй. Ууган хүү, “Сүнс”-ийн Ж.Замилангийнх нь ээж энэ бүсгүй буржгар Жагаа ноёнтонтой ёстой залуу халуун насны гэнэн хайр дурлалаар учирч, амьдрал хувь заяагаа холбож явсан гэдэг. Яльгүй зүйлээс болж хосууд 2 тийш болсон бөгөөд үүний дараа гавьяат дуучин эрхэм Туяа хэмээх бүсгүйтэй амьдралаа холбов. Эрдэнэт нутгаас гаралтай энэ бүсгүй Д.Жаргалсайхан ноёнтонд Тэнгэр хэмээх хүү төрүүлж өгсөн боловч хосууд мөн л хоёр тийш болсон нь Туяа бүсгүйн буруу байсан гэдэг. Ийн 2 гэрлээд бүтэлгүйтсэн рок попын амьд домог маань сүүлд Мөнхзул хэмээх ёстой зурсан зураг шиг үзэсгэлэн төгс, нас залуу, боловсон бүсгүйтэй учирч, нэг насны жаргалтай амьдралтайгаа золгож, хөөрхөн, хүү охин хоёртой болсон билээ. нууц ноёнтны энэхүү залуу, жавхаалаг гэргийг манай сэтгүүл өнгөрсөн онд анхлан танилцуулж байсныг уншигчид маань сайн санаж буй байх аа. “Зоос” банкинд теллер хийж байхад нь танилцаж, сэтгэл алдарсан Жагаа гавьяат залуу гэргийгээ өөрийнх болгож авах гэж бүсгүйн эцэг, эхийн эсэргүүцэлтэй нэлээн нүүр тулж байж, цаана нь гарсан гэдэг.
Энэ мэт гурван гэргийтэй, гурван бүсгүйг ээж болгосон эрчүүд манайд тун ч элбэг. Хоёр эхнэртэй эрчүүд ёстой сонин биш болсон энэ цаг үед гурван гэргийтэйг нь тоолоход бараг бэрх болжээ. Харин дуулиан шуугиантай, сонирхолтой, хачирхалтайг нь энд дурдлаа. Монголбанкны О.Чулуунбат ноёнтон, “Чоно”-ын Н.Энхболд гээд бичээд байвал овоо урт жагсаалт гарна.
Эх сурвалж: grandnews.mn
58 comments
Tegeed odoo zov gej bicheed bgaa yumuu anhnii ehneruud n jinhene togs emegtei hun ed nar bol muu usnii hooloinuud suuld suusan emegteichuud n jorlonguud unen l biz dee
Нямгаваа найруулагчийг билэг танхай л гэхийн. Найруулсан кино нь хачин утгагүй л юм байдаг ш дээ
chi kinog ni oilgohgui
Vnen.kk
Тий л билэг танхай юм бол ядаж нэг Оскар аваа байлгүй дээ
ТӨВ АЙМАГИЙН ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭН ЦЭРЭННАДМИД ГЭДЭГ ДОЛООН ЭХНЭРИЙН АРВАН ЗУРГААН ХҮҮХЭДТЭЙ ХҮН БАЙСАН ,АРВААД ЖИЛИЙН ӨМНӨ БУРХАН БОЛСОН. ХӨӨРХИЙ дөө..
Эд ч яахав эхнэр солилоо гэхэд үр хүүхдээ харж ханддаг л байх. Архангай аймгийн харъяат Д.Ганболд гэж 5 эхнэр сольж 5 хүүхдээ өнчрүүлж хөсөр хаясан хүнийг мэдэх юм байна. Одоо хөөрхий 50 дөхөж яваа байх шүү. үхсэн л гэж сонсоогүй.
Nairuulagchiin huwid delhiin hemjeend 30-n heded eremlegddeg ba TVVHEN KINONII MASTER gsn todotgoltoi negen.
Үнэн. Харин билэг танхай бүдүүлэгтэж Хүүхдийн тэр сайхан тeатрыг дээрэмдэж Хаан банкинд зарсан. Соёл урлагын дайсан.
Нямгаваа гэж балиар авиртай дурак даа шар сэмжилсэн
Мянганбаяр чинь одоо Пүрэвдуламтай суусан биздээ. Жагаа чинь бас орос эхнэртэй байсан биздээ. Сэтгүүлчээс нь илүү мэдээд байгаа юм биш үү
Setguulchees iluu medej bno .. Harin setguulch shig bichij l ul chadlaa chi .
ТӨВ АЙМАГИЙН ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭН ЦЭРЭННАДМИД ГЭДЭГ ДОЛООН ЭХНЭРИЙН АРВАН ЗУРГААН ХҮҮХЭДТЭЙ ХҮН БАЙСАН ,АРВААД ЖИЛИЙН ӨМНӨ БУРХАН БОЛСОН. ХӨӨРХИЙ дөө..
Нямгаваа Хүүхдрийн театрыг зарж мөнгийг нь аваад АНУ руу дайжсан шүү. Тэндээ ясаа тавих бхаа.
Эднийг улс төрд ойртуулж болохгүй л хүмүүс бна. Улс орныг ямарч хүүхэнд худалдах юм билээ. Чөтгөр бүү мэд
Охидуудаа засгийн газрийн тэтгэлгээр Амеркад сургаад эргэж ирж төлбөрөө ажиллаж төлсөн юмгүй америк нөхрүүдтэй сууж,эхтэйгээ нийлээд л өөрсдийгөө дөвийлгөсөн сурталчилгаа л баахан цацдаг хүмүүсдээ.
Яг үнэн шүү
Suhbat UIH-iin gishuun dolson doo
Herev iim medeelel tavij bgaa bol zuv taviach S.Sukhbaatariin hani geed bgaa Oyunjargal bujigchin bish urtiin duuch hun,bas odoo salaad dahin shineer ger bultei bolson amidarch bgaa. Sudalgaagaa zuv hiigechee
Myanganbayariin tom huu n etsgiihee shiiriig hataaj ywaa zaluu bdg ym bnle bas
Энэ хэдэн туучийг чинь бүгдийг нь засаад тавьчихвал яасан юм. Эдэнтэй эдэнгүй монголын үрс маш олон болно.
Санал нэг байна. Новшнууд
Засахад оройтсон байх оо. Угаасаа ажиллагаагүй болж байгаа биз.
Нямгаваа хэмээх Хөвсгөл аймгаас угшилтай энэ биеэн тоосон баян эр, өндөр сургуул төгссөнч шалихгүй авяастай энэний найруулсан кино гэж гавихгүй юм байдаг. Ямарчил байсан Хүүхдийн театрийн арыг үзэж, БОЙ гэдэг киногоороо гаж донтой, хачин сэтгэлгээтэй гэдгээ харуулсандаа. Манайхан бардам баян энэ эрийг гоц моц гэж магтаад л хөөрүү хүнийг хөвсрүүлэх юмдаа вуаа зайлуул.
БЭРТЭГЧНЫ төлөөлөл шалихгүй НЯМ-ГАВ-АА С АВХУУЛААД БУСАД нь хэнд хамаатай вэ ,,,хэххэ
хойд төрөлдөө манин болдиг гэсээннн
Эрдэнэт УБҮ-н РМЦ -н Ш -г одоо суучаад байгаа гэх,, мягмарсүрэн ,,гэдэг УБҮ-н цэвэрлэгч авгай эхнэр хүүхдүүдээс нь салгаж аваад амьдардаг гээд,хөгийн хөгийн юм их дөө тэгээд
Jagaa ahiinhaa ger bvld ervvl enh az jargal uran buteel.n undur amjilt husie
chadvarlag hoolotoi duuchin shuu
Овоо л хэдэн хүнийг хоолож бгаа юм бна дө хөөрхий чадаж л бна. Тэгэхгүй бол наад хүүхнүүд чинь луухаантай суучихна.
Ner ni garaagyi byhnii medeh hymyys yldejee
Peesh ene Sukhbatiin anknii abgai yamar aimar yimbe. Marlaaisan
Altain huder Bazaraa chin 4 ehner solison baih shuu .
Хэзээнээсээ зайгуул эр завхуул хүүхэн гэж ийм юманд бахархаад байх нь юув дээ.
Сүхбатыг ард түмний хайртай бөх л гэнэ тэр үедээ тийм л байсан юм байгаа биз. одоо бол ямар ч боловсролгүй бүдүүлэг тэнэг төгцөг энэ муугийн гене юунд хэрэгтэй юм
Нэг л хүн дутуу
Орчин үед хэн олон авгай авснаараа уралдах хэрэг үү Эцсийн эцэст энэ нэг эцгийн олон хүүхдүүд хоорондоо суувал юу болох вэ Ер нь хөрөнгө мөнгөтэй тэжээж л чадвал хэдэн авгай авсан ч яахав гэж туйлширч болохгүй биздээ Ер нь хүний мөс чанар, ёс суртахуун гэж нэг бичигдээгүй хууль байдаг бид цөөхүүлээ хойч үедээ ямар үлгэр жишээ үзүүлээд байна даа
№
Эмэгтэйчүүд нь л тэнэг байна даа. Салж сарнисан хүнтэй сууж л байдаг
Mongoliin deed zergiin banzaluud Ard tumendee ih yumaaraa gaihuulj dee . Nasan turshiin unench hanitai olon ur huuhedtei bol ene horvoogiin deediin jargal .Olon ehner solison eriig olon eriin dor altsaij hevtdeg emiig Erleg Nomun Haan haluun tamd avaachij ulaissan chuluugaar beleg erhtniig ni tsorgidog yum geseen .
Jenco yasan be?
Сухбат аварга маань эрэгтэй биш эмэгтэй хунтэй барилддаг болсон гэсэн
bas l nogoo Ih hurliin gishuuntser O Suhbat shaaj l yavna aa ene butehgui Pizdiis baigaa yum daa
bas l nogoo Ih hurliin gishuuntser O Suhbat shaaj l yavna aa ene butehgui Pizdiis baigaa yum daa
манай нэгдүгээр хүн ч биёигдэх ёстой бөх дөө.
Жанцанноровыг хэн ч гуйцэхгуй
BALIAR ZAVAAN AMIDRALTAI DANDAA ZALUUGAARAA YAVNA GEJ BODODGIIN BHDAA ARD ULDEJ BGAA UR HUUHDUUDIINHEE NER HUNDIIGC H BODOHGUI. TEGEED ERON ERCHUUDEN CH BISH ENE HUUHNUUD ESTOI ZAVAAN BALIAR MONGOTOI BAYAN GENGUUTEL DAIRCHDAG ARDAN EHNER HUUHED ONCHIRNUU BNA UU HAMAAGUI.ICHIJ AMIDRAHAD YADAG BNAA.TEGEEL OORSDOO ERGEED ENE LAIGAA EDLENE SHUU DEE.PUUJEE BOL SAIHAN BUSGUI BJ ZAAVAL GER BUL SALGAJ YADAG BNAA OOROO SAIHAN AMIDARCH CHADHAAR HUUHEN SH DEE.DANDAA L MONGOTOI HUNTEI HOLBOGDOJ BHIIN ZAVAAN.
Boov Suhbat chini urd nasandaa Baruun aimagt azarga baisan yum gene lee
AL SUHBAT gej bodoj baisan shd BOOV SUHBAT YUMUU
Женкогоос айгаад бичихгүй байна. Нийтэд мэдэгдсэн хүүхдийг нь төрүүлсэн 3 Түүнээс гадна ил далд Баянголд орогнодог хүүхнүүд их шүү
Saltain dontoi har pizdanuud.bas ed mongond shunasan yanhnuud
нэр төрөөсөө доодохоо илүүд үзсэн эх захгүй новшнууд
Ta nar bol eh zahgui es juramgui zasag zahirgaagui Mongoliin Jingeriin Nohod monoosoo mon .[
ehneruud ch geh shig. Ehneriig yavalddag huuhentei ni holij bolohgui bhaa
Erunhiilugch Battulga guai bna. Olon ehner huuhduudee ard tumnees bainga nuudag. Tegeed emegtei huuhdee daguulaad arga hemjeend yavdag ni tom emgeneltei haragddag.
Ene mongolchuudiin soyl irgenshiltei holbootoi hui negdeliin uyiinees odoo salah gej yadaj baigaatai holbootoi
цагаан зээр, эм хүн 2 нутаггүй гэж. . . нэг эрийн доор хэвтэж байсан эмийг нөгөөх аваад суудаг сайхан сэтгэлээ хи хи хи
муусайн шар сэмжилж бөлдөгөндөө захирагдсан бузрууд. түй
Олон эхнэртэй байх гэдэг чинь салсан сарнисан улсыг хэлдэг биш. Далимдуулж олны танил хүмүүсийн нэр хүндэд битгий халдаад бай.