Гашуунсухайтын боомтоор 30 шуудайнд хийсэн 700 кг малын дайвар бүтээгдэхүүн, малын гүзээ гаргах гэж байсан иргэн Ю-гийн үйлдлийг Гаалийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ.
Тавдугаар сарын 24-ны 12.00 цагт ын нүүрсний терминалын шугамаар Норд бенз маркын авто машин орж ирсэн бөгөөд иргэн Ю энэ машинд гүзээг ачсан байжээ.
Мөн өдрийн 12.30 цагт иргэн Э 30 шуудайд хийсэн 700 кг дайвар бүтээгдэхүүнийг гаргах гэж байгаад баригдсан байна. Хил дээр саатуулагдсан дайвар бүтээгдэхүүнийг тээж явсан иргэд хоёул Монгол Улсын харъяат аж.