Мичиган болон Тенес мужийн хэд хэдэн компаниудын ажилчдын дунд хийсэн судалгаагаар стресс, сэтгэл гутралын улмаас гарч байгаа эрүүл мэндийн зардал нь чихрийн шижин, зүрх судасны өвчний улмаас гарсан эрүүл мэндийн зардлаас давсан болохыг тогтоосон байна.
Бизнесийн хараат бус зөвлөх менежментийн вэбсайтыг үүсгэн байгуулагч н.Цэцэн Харвард Бизнес Рэвью радиод өгсөн ярилцлагадаа “Стрессийг чөдөрлөх” тухай зөвлөмж хүргэжээ.
Орчин цагт стресс гэдэг толгойны өвчин болсон сэдэв байгаа. Хэр зэрэг ач холбогдлыг хамарсан нийтлэл вэ?
-Миний хувьд тухайн үедээ нэлээн өргөн хүрээтэй бясалгалын талаар судалж эхэлж байсан. Бясалгалын талаар тэр болгон барууны оронд гүн гүнзгий ойлгож мэдээгүй байсан. Тэрний өмнөх үеийн судалгаанууд дээр суурилсан нийтлэл байгаа юм. Стрессийг чөдөрлөх нь нийтлэлийн үр дүнд удирдах албан тушаалд очиж байгаа хүмүүс заавал танилцаж үзсэн байх шаардлагатай. Ийм хүмүүс өдөр болгон янз янзын асуудалтай тулгардаг. Бухимддаг. Уур бухидлаас гарахын тулд өөрийгөө хамгаалж чаддаг байх ёстой гэсэн утгаар Харвардад бизнесийн судалгааны үр дүнг танилцуулж энэ нийтлэл гарч байсан.
Тухайн үедээ энэ нийтлэл хит болсон. Стресс гэдэг нь зэрэг явагддаг хоёр үйлдлийг хэлдэг. Энэ нь нэг талаас стресс үүсгэгч болох гаднах өдөөгч, нөгөө талаас түүнд хариу үзүүлж байгаа сэтгэл хөдлөл болон бие махбодийн хариу уруул юм.Жишээлбэл айдас, түгшүүр, зүрхний цохилтын хэмнэл хэлбэлзэх, цусны даралт нэмэгдэх, амьсгал түрэгсэх булчин чангарах гэх мэт.
Сөрөг стресс нь урт хугацаанд хуримтлагдах юм бол сэтгэл гутралд оруулж, уур уцаартай болгох тэр битгий хэл үхэлд ч хүргэж болно. Ийм учраас сөрөг стресс нь сэтгэл хөдлөл бие физологийн зуршил гэдгийг бидний судалгаа харуулсан гэж уг нийтлэлд онцолжээ.
-Тухайн нийтлэл дээр стрессийг юу гэж тусгасан байна. Мөн стрессийг яаж чөдөрлөх юм бэ?
-Нийтлэл дээр газрын тосны компаний захирал Наянжлийн /кис/ яриа гарч байгаа. Энэ хүн 52 настай. 14-15 жил стресс ихтэй нөхцөлд ажиллаж байсан. Өөрийнх нь даралт нь өндөр байдаг. Харвалтын өмнөх шинжүүд нь бүгд илэрчихсэн. Гол асуудал нь өөрийнх нь ажиллаж байгаа газар, ари гэрийн асуудал гээд байнга л сэтгэл санаа нь тогтуургүй байсан. Хүүхэд нь шилжилтийн насны байнга асуудал үүсгэдэг байсан гэх мэт. Ийм байдалтай 10 хэдэн жил байсан. Ингээд энэ хүний эрүүл мэнд доройтож ирсэн байдаг.
Мэргэжлийн сэтгэл зүйч Наянжлтай ажлаад ерөөсөө дөрөвхөн зөвлөмжийг өгсөн байдаг.
Нэгдүгээрт: Стрессийг үүсгээд байгаа тэр бодлыг шууд царцаа. Царцаа гэдгийг үгчлэн орчуулбал киноны дүрсийг гацаадагтай адилхан. Тэр муу муухай бодлыг зогсоох хэрэгтэй. Үргэлжлүүлж бодохгүй байх. Тайвширсны дараа эерэг бодол өөртөө бий болгох. Өөрийнхөө хийх дуртай зүйлээ байнга бодох.
Хоёрдугаарт: Зүрхээрээ ажиллах. Энэ нь уужуу тайван амьсгалах, тайвшрах гэсэн санаа юм. Тайвширсаны дараа түүнийгээ удаан хугацаагаар барих.
Тайвширсны дараа эерэг зүйл бодох: Наянжлд өөрийнх нь дуртай зүйл юу гэж асуухад тэрбээр өвлийн улиралд ой модон дунд алхах гэх хариулсан байдаг. Тэгвэл сэтгэл зүйч модон дотор ганцаараа алхаж байна гэж төсөөл гэж зөвлөсөн байдаг. Ингээд зүрхний цохилтыг хэмждэг төхөөрөмж өөрийнх нь биед зүүж өгч бүтэн хоёр гурван сарын турш эдгээр зөвлөмжүүдийг дагахыг зөвлөсөн байсан.
Мөн Наянжл захирлын дургүйг нь байнга хүргэж байдаг нэг хүн хажууд нь байдаг гээд түүхүүд гардаг. Тэр хүнийг харангуутаа ууралдаг стрессд орж эхэлдэг. Ингээд тэр бодлыг царцаахын тулд гүн амьсгаа авч, хийх дуртай зүйлээ бодоод туршаад үзсэн чинь дөрвөн сарын дараа мэдэгдэхүйц үр дүнг гарч байна гэсэн судлагааны үр дүнг уг нийтлэлд харуулсан байдаг.
Наянжлийн суралцсан биеийн стрессийг ердөө ганц хоёрхон минутад бууруулдаг онцгой аргачлал байсан юм. Энэ аргачлалыг ширүүн уулзалт явагдаж байхад ч, хугацаа нь ойртож байгаа ажлыг дуусгах гэж чармайж байхад ч хаана ч хамаагүй хэрэгжүүлж болох юм.
УгдДасгалыг хийснээр стрессийн улмаас хүний бие сэтгэл санаа ерөнхий ажлын чадвар бүтээлч байдалд сөргөөр нөлөөлж байгаа хортой үр дагаварыг хариулж болох юм.
-Энэ аргачлалууд нь бидний бясалгал хийж байгаа зүйлтэй төстэй. Тогтоох бясалгалын аргачлал байгаад байгаа. Манай улсын иргэдэд энэ дөрвөн шатыг хэрэгжүүхэд юу юуг анхаарах хэрэгтэй байна вэ.Та өөрөө хэрэгжүүлж байв уу?
– Би бясалгалыг олон жил хийж байгаа. Гэхдээ тууштай бол биш. Хэр үр дүнтэй байдаг гэдгийг би өөрийн бие махбодоор мэдэрсэн. Бид маш их стресстэй орчин нөхцөлд ажиллаж амьдарч байна. Гэрээсээ гараад л нэг нэгнийгээ бухимдуулах ажлыг алхам тутамдаа хийдэг. Нийгэмд өрнөж байгаа улс төрийн байдал хүмүүст стресс төрүүлж байдаг. Энэ аргачлалыг хэрэгжүүлбэл мэдээж үр дүнгээ өгнө. Гэхдээ энэ нийтлэл дээр нэг зүйлийг онцолсон байдаг. Энэ аргачлалыг ганц хоёрхон удаа хийгээд үр дүнгээ өгөхгүй. Үүнийг цаг тутамд хөгжүүлж байх ёстой. Тэгж байж үр дүнгээ өгсөн.
Барууны оронд удирдах албан тушаалд очиж байгаа улсууд стресс менежментүүдийн аргачлалыг танилцуулсан байх ёстой. Стрессдээд бухимдаж байгаа хүнээс ажлын үр дүн бүтээмжгүй байдаг.
Сртесс хүний оюун санаа зүрх бусад эрхтэнд хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгохыг зорьсон төдийгүй оюун санааны сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн яг ямар хөшүүргүүдийг стрессийн эсрэг ашиглаж болохыг ойлгохыг зорьсон юм.
Бойнг, ВВ, Юнилевр гэх зэрэг 100 гаруй байгууллагын 50 мянга орчим ажилчид болон менежерүүдтэй хамтран ажиллсаны үр дүнд стрессийг удридаж сурах нь бидний бодож байгаагаас хамаагүй хялбар болохыг олж тогтоосон тухай нийтлэлч Дог Желдер хэлсэн байна.
Эх сурвалж: Soundcloud.com