Улсын тусгай хамгаалалтад байдаг Тост, тосон бумбын нуруу орчмын нутаг дэвсгэрт “Сауд гоби коэл транс” ХХК тусгай зөвшөөрлүүд бүхий талбай эзэмшдэг. Тус нутгийн булаг шанд, олон тооны худаг ус уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох эрсдэл үүсээд буй талаар хэвлэлээр ч, олон нийт ч цөөнгүй ярьж, хэлэлцэж, шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.
Тэгвэл байгаль экологид ноцтой хохирол учруулж байгаа уг асуудлыг шийдвэрлэх тал дээр Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар УИХ-ын гишүүн Л.Энхболд Ерөнхий сайдад асуулга тавьж байгаа юм байна. Тэрээр Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд Тост, тосон бумын нурууны экосистемийн хэв шинжийг аюул эрсдэлтэй байдалд оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлжээ.
Асуулгын хариуг хуулийн хугацаанд бичгээр ирүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанд сонсгохыг хүслээ.