Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн аваар ослыг бууруулах ажлын хүрээнд ‘’Автомашин-2019’’ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй.
Энэхүү арга хэмжээ нь дүүргийн хэмжээнд үйлдэгдэж байгаа автомашин хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, авто машин хулгайлдаг этгээдүүдийн хань, харилцаа хувийн байдлыг тогтоох, тэдгээрээс автомашин худалдан авдаг, зарж борлуулдаг, задалж зардаг, хууль бусаар арлын дугаар сольдог газруудыг тогтоож зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Арга хэмжээний хүрээнд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид дүүргийн нутаг дэвсгэрт автомашины худалдаа, наймаа эрхэлдэг газруудад хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Тодруулбал өнгөрсөн хугацаанд тус хэлтэс арлын дугаар сольсон-5, тээврийн хэрэгслийн өнгө сольсон-6 зөрчлийг илрүүлсэн бол хулгайд тээврийн хэрэгслээ алдсан 5 зөрчлийг илрүүлж харьяалах дүүргийн Цагдаагийн хэлтсүүд рүү шилжүүлэн ажиллажээ.
Иймд иргэд өөрсдийн болгоомжгүй болон санамсаргүй байдлаас хулгайд алдагдсан, өнгө болон арлын дугаар солигдсон автомашин худалдан авсан бол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 99991499 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.