LG электроникс нэвт харагддаг дэлгэцийн патентыг худалдан авчээ

2019-04-13 20:411min0
lg

“LG electronics”-оос нэвт харагддаг дэлгэц бүхий Foldable ухаалаг гар утасны патентыг худалдан авсан тухай Голландын IT-гийн “Let’s go digital”-аас өнгөрсөн 10-ны өдөр мэдэгджээ. 2015 онд “Мобайл терминал” нэртэйгээр гарч байсан уг патентыг АНУ-ын патентын хороо (USPTO) энэ сарын 9-ний өдөр батламжилсан байна.

Уг гар утас нь эвхэж, дэлгэгдэхээс гадна гар утас таблетаар ашиглахад хамгийн тохиромжтойн дээр дэлгэцийн дөрөвний нэг нь л нэвт харагдахгүй орон зайд батерей болон эд ангиудыг суурилуулсан аж. Харин үлдсэн хэсэг нь аль ч талаасаа нэвт харагдахаараа онцлог гэнэ.

Патентын мэдээлэлд нэвт харагддаг дэлгэцээс гадна байрлал, хөдөлгөөнийг илрүүлэгч төхөөрөмж суурилуулсан байх юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй