Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сингапур, Монголын хамтарсан “Singapore school of Mongolia” дунд сургуульд өнгөрсөн баасан гарагт /2019.04.05/ хоолны хордлого гарчээ. Тодруулбал, тус сургуулийн цайны газарт багш, сурагч нийлсэн 83 хүн хордсоныг Эрүүл мэндийн яам албан ёсоор зарласан байна.
Эрүүл мэндийн яамны албан ёсны сайтад тус сургуулийн 73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд цусан суулгын нян илэрчээ.
Хоолны хордлого авсан хүүхдүүдийн дийлэнх нь тахианы бүрмэл шницель, кимбаб, алим, шарсан төмс иджээ. Өчигдрийн /2019.04.08/ байдлаар бусад 39 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байгаа гэх мэдээллийг албаныхан хэлж байна.
Хүүхэд, багш ажилчдын биеийн байдал сайжирч байгаа бөгөөд хоол, хүнсний шинжилгээг Мэргэжлийн хяналтын лабораторид хийж байгаа аж.
ХӨСҮТ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам хамтран ажиллаж, тандалт судалгааг нарийвчлан хийж байгаа аж. Судалгааны явцад хоол идсэн гэх 200 гаруй хүнээс шинжилгээ авахад 83-т нь ямар нэгэн байдлаар хоолны хордлогын зовиур илэрсэн. 30 хүнд шегелийн нян буюу цусан суулгын нян илэрсэн аж. Түүнчлэн цусан суулгын шинж тэмдэг ихэвчлэн хоносон хоол, хүнсэнд үрждэг нян аж.