АН зургаан дэд даргатай боллоо

2019-04-08 10:341min0
an

Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 29 жилийн ойн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиолоо. Энэ сарын 6-нд тус намын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнүүд болж, Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд дэмжигчид, намын дэргэдэх байгууллагууд оролцож, Ардчиллын алдаа, оноо, тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм.

Харин өчигдөр (2019.04.07) АН-ын ҮБХ-ны VI хуралдаан болов. Хурлаар АН-ын ҮБХ-д шинээр сонгогдсон гишүүдийг батламжилж, Ардчилсан Намын дэд дарга нарыг сонголоо.

Тус нам нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал гэсэн гурван Дэд даргатай байсан юм. Харин өчигдөр АПУ ХК-ийн хувь нийлүүлэгч, уяач Г.Батхүү, Хууль Зүйн сайд асан Х.Тэмүүжин, ОХУ-д суух элчин сайд асан Б.Дэлгэрмаа нарыг нэмж сонгосноор АН зургаан дэд даргатай болов.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй