Сэлэнгэ аймгийн Мандал суманд гуравдугаар сарын 28-ны өдөр ойн сангийн харуул 57 настай А сураггүй алга болсон талаар ОБЕГ-аас мэдээлж байсан.
Түүнийг гуравдугаар сарын 31-нээс эхлэн эрэн хайсан бөгөөд өчигдөр /2019.04.03/ түүний цогцосыг ойн сангийн харуулын алга болсон гэх “Шар шургаагт”ын хяналтын цэгээс баруун зүгт байх жалганаас олжээ.
Эрлийн баг гуравдугаар сарын 31-нд харуулын байрнаас баруун тийш 700 метрээс “Nokia” загварын гар утас, дөрөвдүгээр сарын 1-нд уг байрнаас баруун хойд зүгт 200 метр зайтай газраас саарал даавуун өнгөтэй, зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олсон байдаг. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.