ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков 68 насандаа тэнгэрийн орноо заларлаа. Тэрээр Монгол Улсад аялж байх хугацаандаа буюу дөрөвдүгээр сарын 02-03-нд шилжих шөнө зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.

Алексей Булдаковыг сүүлчийн замд нь үдэх ёслол ирэх Ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 07-нд Москвад болно. Алексей Булдаков нь 1951 оны гуравдугаар сарын 26-нд төрсөн бөгөөд 1969 онд А.П.Чеховын нэрэмжит Павлодарийн драмын театрын дэргэдэх Залуучуудын театрыг дүүргэжээ.

Эх сурвалж: News.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн