Өнөөдөр /2019-04-01/ АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлгийг ашиглалтад хүлээн авах ёслол боллоо. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн 90 гаруй хувийг бэлтгэн өнөөдрийг хүрсэн, 75 жилийн түүхтэй АШУҮИС-ийн үе үеийн эрдэмтэн багш, эмч нарын хүсч байсанчлан, Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийг хөгжүүлэх үйлс ийн ажил хэрэг болж байна.
2016 оны гуравдугаар сард уг эмнэлгийн барилгын ажил эхэлж байсан бол хэдхэн хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 28-нд Улсын комисс шалгасан юм байна. АШУҮИС-ийн эмнэлэг нь 104 ортой, дэвшилтэт өндөр түвшний эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг эмнэлэг болоод зогсохгүй өндөр түвшний яаралтай тусламж, үйлчилгээ өнөөгийн Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх /зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг/ боломжтой болох аж.
Уг эмнэлгийг Япон улсын буцалтгүй тусламж, ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд барьж байгуулжээ.
1 comment
Тэр 26 өвчиний нэрийг нь мэдмээр бн.