Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг 367 сая америк доллартай тэнцэх хэмжээний татвараа төлөөгүй хэрэгт сэжиглэж байна. Энэ талаар “Малай Мэйл”-д мэдээлжээ.
Тус хэвлэлд дурдсанаар Разак 4 тэрбум орчим ринггит буюу америк долларт шилжүүлбэл нэг тэрбум орчим долларын орлогоо мэдүүлээгүй байна. Энэ мөнгөнд Саудын Арабын хааны гэр бүлээс авсан “санхүүгийн тусламж” гэх мөнгө ч багтаж байгаа гэнэ.
Өнгөрсөн оны тавдугаар сард Малайзын цагдаагийн газар Нажиб Разакийн эзэмшлийн объектуудад нэгжлэг хийж, 72 цүнх мөнгө, үнэт эдлэл илрүүлж байсан билээ.