Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн Бор-Өндөр хэмээх газарт уржигдар хээрийн түймэр дэгджээ. Аймгийн төвөөс хойд зүгт 240 км-т оршдог тус газарт түймэр гарсан дуудлагыг иргэд холбогдох байгууллагад өгсөн даруйд буюу 14.00 цагийн орчимд сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 70 гаруй хүн газар дээр нь очиж ажилласан байна.
“Түймрийг газар авхуулалгүй гурван цагийн дотор бүрэн унтраасан” гэж орон нутгийнхан мэдээллээ. Хээрийн түймэрт 1000 орчим га талбай өртсөн бөгөөд хохирлын хэмжээг одоогоор бүрэн тогтоогоогүй гэнэ.
Түүнчлэн өнгөрсөн өвөл хур тунадас бага унасантай холбоотойгоор нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа учир болзошгүй гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсаар байна.