Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д. Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ.
“Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээх “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны наймдугаар сард эхэлж, 2019 оны 2-р сарын 2-нд киноныхоо сүүлийн зураг авалтаа хийсэн юм.
Тэдний анхны бие даасан уран сайхны киноны гол дүрд МУСТА А.Ганчимэг, жүжигчин, найруулагч Б.Тамир, Т.Сэргэлэн,жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү тогложээ. “Халуун зүрх” уран сайхны кинонд жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нараас гадна Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг,МУАЖ П.Цэрэндагва, бяцхан дуучин Энжи буюу А.Эрдэнцэцэг нар урилгаар тогложээ.