БНӨСУ дахь НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын 8 дугаар мотобуудлагын батальон, Гана Улсын зэвсэглэсэн цагдаагийн хүчинтэй хамтран “Иргэдийн эмх замбараагүй байдал, үймээнийг хянах, намжаах ажиллагаа” сэдэвт дадлагыг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Хубилай” баазын байрлалд амжилттай зохион байгууллаа.
Нийтийг хамарсан иргэдийн үймээн, жагсаал, цуглаан болсон үед аминд үл хүрэх зэвсгийг зөв ашиглах, Гана Улсын зэвсэгт цагдаагийн хүчинтэй ажиллагааны арга техник солилцох, суралцах, харилцан ажиллах, бие бүрэлдэхүүнийг дадлагажуулах зорилгоор явуулсан тус хамтарсан дадлага нь гурван үе шатаар явагдлаа. Эхний үе шатанд Монгол Улсын батальоны шуурхай салааны, хоёрдугаар үе шатанд Гана Улсын зэвсэгт цагдаагийн хүчин /FPU/-ний, гуравдугаар үе шатанд цагийн байдал хүндэрсэн үед МББ, Цагдаагийн ротын хамтарсан хүчний харилцан ажиллагааг тус тус харууллаа.
Хамтарсан дадлагыг UNMISS ажиллагааны Хойд секторын холбогдох офицерууд, хоёр улсын цэргийн багийн удирдлага, батальоны бие бүрэлдэхүүн үзэж сонирхсон бөгөөд хоёр улсын цэргийн багийн хамтын ажиллагааг хөгжүүлж харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт, дадлага боллоо.
Өмнөд судан улс “Хубилай” бааз
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ