Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо яг одоо болж байна. Энэ удаагийн Оскарын шагналд Netflix-ийн анхны уран бүтээл болох “Roma” кино таван төрөлд нэр дэвшиж, бусад томоохон продакшны бүтээлүүдтэй хүчтэй өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл “Rоmа” шилдэг зураглаач болон шилдэг гадаад хэл дээрх киноны шагналын эзнээр тодроод байна.

Кинонд 1970-аад оны Мехико хотын дундаж гэр бүлийн үйлчлэгч эмэгтэйн түүхийг өгүүлдэг. Найруулагч Куарон өөрийг нь болон ах дүүсийг нь өсгөсөн гэрийн үйлчлэгч эмэгтэйн түүхээс уг киногоо сэдэвлэн бүтээсэн гэдэг.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн