“United Airlines” компани хятад зорчигчдоо алдахаас айж байна

2017-04-20 14:141min1
Дэйвид Маноз

АНУ-ын агаарын тээврийн United Airlines компани  ажилтнуудаа суулгахын тулд суудлаа эзэлсэн зорчигчийг хамгаалалтын ажилтнууд чирэн буулгаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан шуугиан намдаагүй байна. Энэ сарын 4-нд болсон хэргийн бичлэг цацагдсаны маргааш өдөр гэхэд тус компанийн хувьцааны ханш огцом унаж 800 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Компанийн ажилтнууд Ази гаралтай зорчигчийг бүдүүлгээр онгоцноос буулгасан бөгөөд   хөөгдсөн зорчигч  Вьетнамаас цагаачлан очсон хүн байсан юм. Өмнө нь вьетнам гаралтай энэ хүнийг хятад гэх мэдээлэл хурдтай тархаж “энэ компаниар битгий үйлчлүүл” гэсэн мессэж түгснээс хойш тус компаниар үйлчлүүлэх зорчигчдын тоо эрс багасчээ.

Хятад зорчигчийн урсгал буурч магадгүй нөхцөл байдал үүссэн учраас  тус компанийн гүйцэтгэх захирал Оскар Муноз Хятадад айлчлах төлөвлөгөөтэй байна гэж China.org.cn мэдээлжээ.

United Airlines компани Хятад-АНУ-ын хоорондын агаарын зорчигчийн урсгалын 20 хувийг хянадаг, Хятадын агаарын тээврийн Air China компанитай түнш юм.

 

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2017-04-20 16:09 at 16:09

    Хятад бишээ Вьетнам байсан юм гэж тайвшруулах гэж байгаа юм байна. ккк

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй