Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр тохиож байна. Шинийн найман бол тамын хаалга хаалттай ганц өдөр бөгөөд Дарь Эх, Манал бурханы буулттай өдөр /яг энэ өдөр эдгээр бурхад замбутивд заларч байдаг/.
Тиймээс энэ өдөр хийсэн аливаа нэгэн үйл, буян, нүгэл асар их арвижиж байдаг тул ямар үйл хийхээ та өөрөө сонгох юм. Монголчууд хаврын эхэн сарын шинийн 15 хуртэл буян номд шамдаж, заслаа хийлгэхийг эрхэмлэдгээс шинийн 8, 15-ныг онцгойлон үздэг. Энэ өдөр үйлдсэн буян түм живаагаар үрждэг гэдэг билээ.