Энэтхэгийн тосгонд ирвэс халдаж 13 хүн шархаджээ

2017-04-20 13:51
irves

Энэтхэгийн Орисса муж дахь тосгонд  ирвэс халдаж 13 хүнийг хүнд шархджээ. Зэрлэг амьтан оршин суугчид руу чимээгүй гэтэн дайрсан байна. Энэ үеэр ой хамгаалагч болон нэгэн залуу хүнд бэртсэн аж. Зэрлэг амьтаныг барихад бүтэн 13 цаг зарцуулсан бөгөөд нойрсуулах тариа хийн ойд нь явуулжээ. Ирвэс хүмүүсийг шархдуулж буй бичлэг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  нийтэлсэн байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй