Дэлхийн өнцөг булан бүрт алдартай Coca-Cola ундаа тун удахгүй шинэ амттайгаар нэмэгдэж гарч ирэх гэж байна. Энэ тухай The Coca-Cola Company-ийн албан ёсны сайтад мэдээлжээ.
“Бид ундаанд дурлагчдадаа кока-коланыхаа амтыг хэт өөрчлөхгүйгээр төрөл зүйлээ нэмэгдүүлэх боломж байгаа гэдгийг мэдэж байсан. Бид зуны налгар өдрүүдийн үеэр дурсамжийг эргүүлэн авчрахыг хүссэн” хэмээн тус компанийн брэнд-захирал Кейт Карпентер мэдэгджээ.
Шинэ амт нэмсэн ундаа нь жүрж, ванилийн амттай байх аж. Энэ төрлийн ундаа энэ сарын 25-наас худалдаанд гарах бөгөөд чихэртэй, чихэргүй гэсэн хоёр хувилбартай байна гэжээ. Coca-Cola-гийнхан 1985 онд интоорын амттай, 2007 онд ванилийн амттай ундаа гаргаж байсан юм.
Эх сурвалж: life.ru