УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Хаврын чуулганы бэлтгэл ажлыг хангахыг санууллаа. Мөн засаглалын үнэлгээгээр УИХ-ын муу гарч байна. Үйл ажиллагаа, дэгийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх шаардлагатай гэлээ.
Мөн УИХ-ын чуулганы дэг, үйл явцыг илүү ажил хэрэгч болгож, парламентын хэлэлцүүлэгт ойртуулахаар ажиллах хэрэгтэй байна. Парламент бол популизмын талбар, хэрүүлийн танхим биш. Шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцүүлэг хийдэг сонгодог парламентын жишиг рүү явах шаардлагатай.
Өнөөдөр дараах гурван зүйлийн талаар авч хэлэлцэх гэж байна.
- Дэгийн асуудал дээр санал солилцох
- Ээлжит бус чуулганы товыг тогтоох
- Байнгын хороодын, Ажлын хэсгүүдийн талаар мэдээлэл авах
Хаврын чуулганы нээлтийг ажил хэрэгч байдлаар хиймээр байна.
УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүд дундаас хамгийн тулгамдсан нь Төрийн өмчөөр бараа худалдан авах тухай байна. Татварын багц хууль бас байна. Үүнийг Хаврын чуулганаар оруулахын тулд хэлэлцүүлгүүдийг хиймээр байна. Хэлэлцүүлэгт бэлдэх хэрэгтэй байна.
Нийтийн сонсголыг боловсронгуй болгомоор байна. Зарим томилгоог хийх шаардлагатай байгаа. Тухайлбал Жанжин штабыг даргыг томилох хэрэгтэй байна гэв.
Хаврын чуулган эхэлтэл ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй гэж үзэж УИХ-ын дарга үзэж байна.