Сармис нь хүний эрүүл мэндэд олон төрлийн ашиг тустай. Түүний ид шид зөвхөн ханиад томуунаас сэргийлэхээс өөр олон шидтэй. Хэрэв та өдөр бүр тогтмол сармис хэрэглэж хэвшвэл таны биед гарах сайн нөлөөг мэдэрч болно. Доорх мэдээлэлтэй танилцана уу?
1. Бусдыг өөртөө татна.
Цусны даралт ихэсдэг бол хоолны дэглэмдээ сармис нэмээрэй. Энэ нь даралтыг бууруулдаг. Толгой өвдөх, түүнчлэн зүрхний ачаалал өндөр цусны даралт ихэсдэг хүмүүс өдөр бүр 4 хумс идэх хэрэгтэй. Үүнээс гадна сармис нь цусан дахь хортой холестерины хэмжээг 10-15% -иар бууруулдаг. Энэ нь зүрхний өвчин, цус харвалтын эрсдлийг бараг хоёр дахин бууруулдаг.
Сармис нь зүрх, булчинд илүү сайн нөлөөтэй. Хэрэв та спортоор хичээллэдэг бол энэ бүтээгдэхүүний хэрэглээ таны үр дүнг сайжруулах болно. Эртний Грекд допинг орлуулж тамирчид сармисаар хооллодог байжээ. Үүнээс гадна, энэ бүтээгдэхүүн нь спортоор хичээллэдэггүй хүмүүсд ч мөн ашиг тустай. Ядарч туйлдах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүйтний улиралд ханиаднаас сэргийлэх эм болох юм.
Үс: Сармис нь үсний ургалтыг сайжруулж, өтгөн болгодог. Та сармисаа нунтаглаад хуйхандаа түрхэх эсвэл сармистай шампунь хэрэглэж болно.
Бактерийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй нэгдлүүдийг агуулдаг тул сармис нь амны хөндийд сайн нөлөөтэй. Цоорол үүсгэдэг бактериудыг устгахын зэрэгцээ үрэвссэн буйлыг хурдан хугацаанд эдгээж чадна.
Түүнчлэн сармис нь жин хурдан нэмэгдэх процессыг сааруулах замаар хоолны дэглэм барьдаггүй хүмүүст тус хүргэдэг. Сармис байнга хэрэглэснээр биед орох илүүдэл калори устдаг байна.