Индонезийн нийслэл Жакарта хотод нэгэн өвөрмөц СПА центр үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ төвд зоригтой бөгөөд алжаал тайлахыг хүссэн хүмүүс могойн массажинд орох боломжтой.
Туршлагатай массажистууд хүний бие дээгүүр амьд могойг нямбай гэгч нь явуулж, хяналт тавьж байдаг аж. Массажны гайхамшгийг мэдэрсэн нэгэн эр “Үнэхээр байж боломгүй өвөрмөц мэдрэмж төрж, биеийн алжаал тайлагдлаа” гэжээ.
Богино өмднөөс өөр хувцасгүй хүмүүс могой бие дээгүүр нь явах үед биеэ бүрэн суллах ёстой. Энэ үеэр амьд могойнууд гэдэс, хүзүү, хөл гараар дамжин гулсах аж. Түүний дэргэд тусгай мэргэжилтнүүд ажиглаж, онцгой үед аврах арга хэмжээ авах юм байна. Ауюлгүй байдлын үүднээс могойн амыг туузаар боожээ.
90 минутын энэхүү үйлчилгээ 480 мянган рупий буюу 43 ам.долларын үнэтэй. Харин эмчилгээ хийх могойнууд тусгай саванд хадгалаастай байх бөгөөд үйлчилгээ бүрийн өмнө өвчин намдаах бодис боловсруулдаг гэнэ.