ОХУ-ын Өмнөдийн Их сургууль Google компанид хандан хоёр дахь удаагаа хүсэлт илгээсэн байна. Учир нь, Ростовын /Өмнөдийн Их сургууль өмнө нь ийм нэртэй байсан/ Их сургуулийг онц төгсөгчид гэсэн үгээр Google-д хайлт хийхэд тус сургуулийг онцсайн төгсөгчдийн нэрсийн хамтаар цуврал алуурчин, маньяк Андрей Чикатилогийн нэр гарч ирж байгааг мэдээллийн сангаасаа хасах хүсэлтийг өмнө явуулсан ч одоо болтол алуурчны нэр хайлтаар гарч ирсээр байгаа ажээ. Тиймээс дахин хүсэлт явууллаа хэмээн Их сургуулийн албаны хүн РИА Новости агентлагт мэдээлсэн байна.
Ростовын Их сургуулийг онц төгсөгчид гэсэн хайлтаар тус сургуулийг төгссөн Александр Солженицын, Сергей Шахрай нарын нэрийн хамтаар Чикатилогийн нэр гарч ирж байгааг өнгөрсөн оны наймдугаар сард гэнэт анзаарсан ажээ. Алуурчин Андрей Чикатило тус сургуулийн Хэл шинжлэлийн ангийг эчнээгээр төгссөн ажээ. Тиймээс хайлтын сангаас алуурчны нэрийг хасуулах хүсэлт явуулсан ч Google компанийн зүгээс өнөөг болтол хариу өгөөгүй байна. Андрей Чикатило бол Зөвлөлтийн үеийн хамгийн дуулиан дагуулсан гэмт хэрэгтэн юм. Тэрээр 1970-аад оны сүүлээр Ростов болон Ростовын ойролцоох мужуудад хүүхэд, эмэгтэйчүүдийг ангуучлан алж байжээ. Түүнийг 1990 онд баривчлан, шүүхээс цаазаар авах ял оноож, буудан хороосон юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ