YTN-ын өнөөдрийн (2019.01.25) мэдээгээр мэдээлсэн Оттоке үйлдвэрийн гоймонгийн савлагаанаас ажлын бээлий гарсан явдал олны анхаарлыг ихэд татаж байна. Учир нь Солонгос Улсын иргэдийн дийлэнх хувь нь чанадаг гоймонг амтархан иддэг бөгөөд үүнээс үүдэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч “Оттоке” компаниас ийм хэрэг гарсанд ихэд цочирдож байгаа юм байна.
Гоймонгоос бээлий илрүүлсэн хохирогчтой эхэлж уулзсан үйлдвэрийн удирдах ажилтан ямар ч тайлбар хийгээгүй бөгөөд бээлийний тухай мэдэгдэхгүй байхыг шаардсаны дээр давж заалдах тухай мэдэгдсэн нь олон нийтийн дургүйцлыг хүргэжээ.
Хохирогч “Бээлий мэтийн том зүйлийг илрүүлж хянаж чадахгүй байгаа үйлдвэрийн зүгээс өөр ямар нэг гадны биет орсныг яаж илрүүлэх вэ? Мэдээж энэ нь байнга тохиолдохгүй ч хүнсний аюулгүй байдлыг хангахгүй байна” гэсэн байна.
Харин үйлдвэрийн зүгээс “Бээлий гарсныг хүлээн зөвшөөрч байгаа ч мөрдөн байцаалтын үр дүнгээс хамаарч хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр үүрэг хариуцлага хүлээж уучлал хүснэ” гэжээ.
Эх сурвалж: Mglradio
1 comment
бонусанд нь бээлий өгч байхад