08:30 цагт: Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд Жендерийн үндэсний хорооны 2019 оны ээлжит хуралдаан эхэлнэ.
10:00 цагт: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 10-р давхрын хурлын зааланд эрх зүйн хөтөч багш бэлтгэх сургалт болно.
10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10:00 цагт: Монголбанкны “В” байрны тавдугаар давхарт 2018 оны IV улирлын Инфляцийн тайланг танилцуулах нээлттэй сонсгол болно.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Хөдөлмөрчдийн төлөөллийн шинэчлэлд нэгдэцгээе” хэмээн олон нийтийг уриалж иргэд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: МҮХАҮТ-д Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлт болно.
11:30 цагт: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-аас сар бүрийн 25-ны ээлжит мэдээллээ хийнэ.
12:00 цагт: Нийслэлийн цагдаагийн газарт ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
13:00 цагт: “ХАНГАРЬД” ордны 1-р давхарт “Номоо солилцъё” бичил номын сангийн төслийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдана.
14:00 цагт: Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран “Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж-зөв хандлагын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.