Хамгийн ер бусын баярын нэг болох Олон улсын тэврэлтийн өдрийг (International Hug Day) нэгдүгээр сарын 21-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Үндэсний тэврэлтийн өдөр нэртэйгээр 1986 онд АНУ-д энэ өдрийг бий болгосон бөгөөд харин дараа нь дэлхийд түргэн тархсан юм. Баярын уламжлалын дагуу энэ өдөр танихгүй хүнийг ч найрсгаар тэвэрч болно. Энэ өдрийг оюутнууд санаачилсан гэж үздэг. Чухамхүү энэ өдөр залуус болон бүсгүйчүүд бие биеэ тэврэхийг эрмэлзэж, аюулгүй байдал, тав тух, хайр дурлалыг мэдрэхийг эрмэлздэг юм.