Бангладешийн Дака хотын 17 дахь олон улсын кино наадам энэ сарын 10-18-ны өдрүүдэд боллоо. Тус наадмын “Spiritual Films Section”-ий шүүгчээр Найруулагч, жүжигчин, соёлын тэргүүний ажилтан А.Мөнгөнзулыг ажиллахыг албан ёсоор урьсан юм.
Манай улсаас тус наадмын “Cinema of the World Section”-д найруулагч Д.Галбаярын бүтээл “Миний Нууц”, А.Төгсбаярын “Хүн Мод” , С.Бүжингийн “Сайн Аав” зэрэг кинонууд оролцож, дэлхийн 220 гаруй дэлгэцийн бүтээлийн хамт олон улсын үзэгчдэд хүрлээ.
Дака олон улсын кино наадмын шүүгчээр ажилласан А.Мөнгөнзул “Миний бие анх удаa сайхан хувь завшаанаар улсаа төлөөлж олон улсын кино наадамд шүүгчээр оролцлоо. Мэдээж олон орны туршлагатай шүүгчидтэй хамт ажиллах нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Кино наaдам нийт 7 төрлийн шалгууртай бөгөөд миний бие зөвхөн “Spiritual film section”-д 5 орны шүүгчтэй хамтран ажиллаж нийт 10 гаруй орны 25 киноноос бид 2 киног сонгож кино фестивалын төв рүү явууллаа. Шүүгчдын багт энэ орны алдартай кино найруулагч багтсан байсан бөгөөд тэрээр өөрийн орныхоо киног нэлээн хүчтэй дэмжиж байсан ч харамсалтай нь бусад дөрвөн шүүгчид дэмжээгүй. Монголын минь кино миний хэсэгт байсан бол би ч бас адилхан байх байлаа” хэмээн цахим хуудаснаа сэтгэгдлээ хуваалцжээ.