Улсын хэмжээнд 2018 онд 36.220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12,328 буюу 34 хувийг буюу 3 хэрэг тутмын нэгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Хулгайлах гэмт хэргийн 77 хувь нь Нийслэлд, 23 хувь нь орон нутагт үйлдэгдсэн. Үүнээс: Хувийн өмчийн хулгайн гэмт хэрэг 10.365 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 423 буюу 4.3 хувиар өссөн, Тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэг 431 бүртгэгдэж өмнөх оноос 62 буюу 16.8 хувиар өссөн, Халаасны хулгайн гэмт хэрэг 1,280 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 407 буюу 46.6 хувиар өссөн, Галт зэвсгийн хулгайн хэрэг 5 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 1 буюу 16.6 хувиар буурсан тус тус буурсан байна.
Хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, энэ нь шунахайн сэдэлтэй, нийтлэг үйлдэгддэг гэмт хэрэг болсон бөгөөд нийт гэмт хэрэг, зөрчлийн гаралт, өсөлт, бууралт нь хулгайлах гэмт хэргээс шууд хамаарч байна. Хулгайлах гэмт хэргийг бууруулахад инновацийг ашиглана undefined Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, NEST ETT ХХК-тай хамтран хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг нь бууруулахад иргэд, аж ахуйн нэгж байгууллагын идэвх санаачлагыг дэмжих, техник, технологийн мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор “SECURITY EXPO-2019” өдөрлөгийг Буянт-Ухаа Спорт цогцолборт 2019 оны 1 дүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр олон нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшил, гэрээт харуул хамгаалалтын ололт амжилтыг бодитойгоор таниулан сурталчлах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах олон арга хэмжээ зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.
Үзэсгэлэнд: Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллага IT, Программ хангамж Дохиолол хамгаалалт, камержуулалт Бие хамгаалах урлаг болон бялдаржуулах төвүүд оролцон өнөөгийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр ашгийг тодорхойлж, зохион байгуулах хорооны нэрэмжит салбарын шилдгүүдийг тодруулна.