АТГ: УИХ-ын 23 гишүүнийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Хуулийнхан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарыг хамаатуулан шалгаж байгаа билээ.
Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид УИХ-ын 23 гишүүнийг яллагдагчаар татан шалгах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.