Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид анхан шатны шүүхийн шийдвэрээр нэг сарын хугацаатай хорьж буй.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Дорлигжав Д.Баатар нарын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар гомдол гарган шүүх хуралдааныг өчигдөр (2019.01.14) 15:00 цагт товлосон юм. Өмгөөлөгч нарын дүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, үндэслэлгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн гомдол гаргасан.
Харин өмгөөлөгч нар өчигдөр шүүх хуралдаанд шинээр нотлох баримт гаргаж танилцуулна гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг энэ сарын 16-ны 11:00 цаг хүртэл хойшлуулжээ.