Парис хотын жуулчдын хамгийн ихээр үйлчлүүлдэг “Hubert” гэх нарийн боовны дэлгүүрт хүчтэй дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлт өнгөрсөн бямба гаригийн 19.00 цагийн орчимд болсон ба цагдаагийнхан ослын газрын хамгаалалтадаа авчээ. Уг дэлбэрэлтийн үеэр дөрвөн хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан гэнэ. Ослын газар 30 гаруй гал сөнөөгч ажиллаж, иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
Амиа алдагсдын хоёр нь гал сөнөөгчид гэнэ. Тэд үүргээ гүйцэтгэж явахдаа нурангид даруулсан аж. Тус нарийн боовны дэлгүүр зургаан давхар барилгын нэг давхарт олон жил үйл ажиллагаагаа явуулжээ. Аврагчид тус барилгаас иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Дэлбэрэлтийн үеэр нэг эмэгтэй алга болсон ба аврагчид өнөөдөр өглөө нуранги дороос түүний цогцсыг олсон гэнэ. Прокурорын газар дээрх хэргийг шалгаж эхэлсэн гэдгээ уламжилж “Дэлбэрэлтийн шалтгаан удахгүй тодорхой болно” гэж мэдэгджээ. Гэрчүүд “Барилгад хий алдагдсан. Хүнсний газ дэлбэрсэн” гэж ярьцгаав.