2019-01-08 11:011min01

Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явсан автобус осолдож 2 хүн амиа алдаж, 30 орчим хүн гэмтжээ

iiiiiiiiiiiiiiiii

Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан “Юниверс” загварын хүн тээврийн автобус осолджээ. Тодруулбал,Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэгт осол гарчээ.

Дуудлагын дагуу тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 12 алба хаагч, АТҮТ-ийн хоёр ажилтан, сумын нэгдсэн эмнэлгийн 10 хүн, нийт 36 хүн, есөн техник хэрэгсэлтэйгээр ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэв.

Харин ослын тухай Тээврийн цагдаагийн албанаас “2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Дорнговь-УБ чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 30 орчим хүн гэмтсэн” гэв.