Японы нэрд гарсан зуушин хоол суши буюу сашими нь амтлаг загасыг түүхийгээр нь иддэг зоог юм. Баруунд улам бүр алдартай болж сашимигийн ресторан, Япон үндэстний төрөл бүрийн гуанзууд олноор ажиллаж байна. Японы сашимиг болгох буюу өөр төрлөөр идэх нь маш амтгүй байдаг учир загасны махыг шууд түүхийгээр иддэг билээ. Хятадын иргэн ингэж бэлдсэн загасны махнаас туузан хорхойн халдвар авснаа мэдэлгүй удсан бөгөөд биеийн зовиуртаа шаналж ихээр загатнах мэдрэмж илэрч бөөлжиж халууран эмнэлэгт хандан шинжилгээнд оржээ.
Түүний биеийн зургийг харсан эмч нар маш ихээр цочролд орсон байна. Гуанжоу мужийн Ардын эмнэлгийн эмч нар гүйцэд шинжилгээний хариугаар туузан хорхой гэгч гельминтоз хүний биед болон нүдэн дотор буцалж буйг харсан аж.
Түүхий загасанд байдаг – (helminth) нь хүнд халдварлан өвчлүүлдэг аюултай шимэгч юм. Энэ нь гол ус далайн усны бохирдол өнөө үед улам ихэсч байгаагийн нэгэн аюулын дохио болж байгаа юм. Үндсэн голомтот Днепр, Dеснa, Обь, Иртыш, Ижил, Кама, түүний цутгал голуудын сав газарт байрлан үрждэг хэлтэг, алгана, цурхай, яргай, Алс Дорнодын цагаан загасны шимэгч нь 7-12 мм хүний биед 10-20 жил амьдарч чаддаг. Мөн15 см, түүнээс урт болж өсдөг.
Гол шинж тэмдэг нь – дотор муухайрах, баруун дээд талаар өвдөх, элэг томорч, цөс ихээр гэмтдэг аж. Хорхой нь хүний нарийн гэдсэнд суурьшин үрждэг бөгөөд халдвар цаашид хүний өтгөнөөр гадагшлах чадвартай, өөрөө халдвар тээгч болж, бусдад халдааж байдаг. Статистик мэдээгээр, Балтийн тэнгис дэх загас агнуурын 30 хувь нь шимэгч хорхойн халдвартай загас агнадаг, зарим үед 55-100 хувь халдвартай өвчилсөн загас олзворлодог байна.
Япон, Солонгос, Тайван, эдгээр улс оронд уламжлалт хоол түүхий загас идснээс шимэгч хорхойн халдвар авсан хүн ходоодных нь хана болон гэдэсний цооролтоос хурц шархлаа үүссэн үхжил өвчнөөр өвдөгсөд багагүй байдаг байна. Өвчний далд үе нь 4-6 цагаас 7 хоног ба дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, халуурах, тууралт гарах, суулгах зовиур илэрдэг. Ихэнхдээ дуран болон биопсийн шинжилгээгээр илэрнэ. Тэдгээр шимэгчүүд хүний биед инкубаторт байгаа мэт тааламжтай үрждэг байна.
Иймд хасах 27 градусын температурт 36 цагийн турш хөлдөөх болон хасах 18 градус хүртэл температурыг тэсвэрлэдэгийг анхаарах, 15-20 минут чанаж байх, бүтэн болтол шарах бөгөөд давсанд 14-16 цаг байлгах ёстой ажээ. Ер нь загас гэлтгүй бүх төрлийн амьтны маханд шимэгч хорхой болон бусад өвчин үүсгэгч бий, бүх махыг сайтар боловсруулж хэрэглэх ёстой. Монгол малын тухайд мах төдийгүй дутуу боловсруулсан сүү цагаан идээгээр дамждаг нэг том аюул бол “Бруцеллёз” тэр ч байтугай хүүхдэд түүхий сүүл хөхүүлэх гэж байгаа бол тухайн мал бруцелллёзгүй гэдэг баталгаа шаардлагатай.
Сайхан Уул