Согтуурсан байх үедээ 75 настай аавыхаа амьд хүрчээ

2018-12-27 11:15
tsagdaaaaaaaaaaaaaaaaaaaaa

“Багануур дүүргийн 3 дугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 12 дугаар сарын 26-ны 13:34 цагт ЦЕГ-т иржээ. Тодруулбал, 75 настай аавыгаа 37 настай төрсөн хүү нь зодож, амь насанд нь хүрсэн байна.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт байсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг хураан авч битүүмжлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр хэлж байна.

Хэргийн газрын үзлэгийг хийхэд, тус тоотод суух “Р”-г төрсөн хүү “О” нь согтуурсан үедээ зодож, амь насанд нь хүрчээ.

Цагдаагийн байгууллагын зүгээс үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх хувийг архидан согтуурсан этгээд ахуйн хүрээнд үйлдэж байгааг анхааруулсаар байна. Өнгөрсөн сард л гэхэд цагдаагийн байгууллагад согтуугаар үйлдэгдсэн 2,952 гэмт хэрэг бүртгэгджээ.