2018-12-17 11:481min01

Ш.Түвдэндорж АН-ын нарийн бичгийн даргаар томилогдов

TUBDEN

Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Ш.Түвдэндоржийг томилжээ.  Ш.Түвдэндоржийн  хувьд МоАХ-ны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, МоАХ-ны гүйцэтгэх захирал, Нийслэлийн Ардчилсан намын дарга, Батлан хамгаалахын сайдаар тус тус ажиллаж байсан. 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байсан юм.