2018 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 27-32 градус, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.