Монгол, Хятадын хилийн боомт амарна

2017-04-14 10:201min0
хилийн боомт

БНХАУ-ын олон улсын хөдөлмөрчдийн баяр ирэх сарын 1-нд тохиож байна. Энэ өдөр  Монгол, Хятадын боомтууд амрах бөгөөд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.  Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу автозамын боомт ажиллана.

 “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу ийн амрах аж.