Дүүгийнхээ асаасан чүдэнзний галд шатаж явна уу даа гэмээр үйлдлийг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан түмний нүднээ үйлдээд явж байгааг бурууд нүд хурц, чих сонор сэтгүүлчид буруушаан бичиж, шүүмжилж байна. Энэ суудалд залрахаасаа өмнө төрийн албанд хуруу дүрж ч үзээгүй түүнийг сэтгүүл зүйн салбарынхан ч таашаадаггүй гээд хэлчихвэл буруутахгүй биз. Учир нь сэтгүүл зүйн зургаан сарын курсэд суучихаад өөрийгөө мэргэжлийн сэтгүүлч хэмээн зарлаж явдаг, мөн телевизэд зарын ажилтнаар ороод удалгүй захирал болсон, мэргэжлийн хүний хүч хөдөлмөр, ажлыг мэргэжлийн бус нэгэн үнэгүйдүүлсэн гээд эгдүүцэх асуудал цөөнгүй.
Одоо ажиллаж байгаа салбарынх нь сайд Ц.Цогзолмаагийн ирээдүй бүрхээд ирэхийн цагт удаах сайдын марафон эхэлж, мань хүний нэр ч яригдаж байгаа сурагтай. Яаж ийм юм байж болох вэ гэсэн шударга журмыг эрэлхийлэгчид наад захын боловсролыг нь хараад шогширч сууна.
Түүний намтарыг дурьдсан zaluu.com сайтын мэдээлэлд “1991 онд Монгол Улсын Багшийн сургууль дүүргэсэн гэжээ. Бодвол хуучны УБДС-ийг ийн бичсэн бололтой. Судалж үзвэл Б.Баярсайхан нь 1991 онд Багшийн коллежийн Дуу хөгжмийн ангийг дипломын дээдтэй дүүргэсэн ажээ. Тухайн үед Багшийн коллеж нь хараахан УБДС-ийн харьяанд ирээгүй байсан учраас дипломын дээдтэй боловсон хүчин төгсгөдөг байсан байна. Гэтэл төрийн албан хаагчийн албан намтараа Монгол Улсын Багшийн сургууль төгссөн гэснээс үзвэл Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, дипломын зэргээсээ ичдэг байх нь гэсэн дүгнэлт хийхээр байгаа юм. Нөгөө талаас төрийн албан хаагчийн анкетыг буруу, ташаа бөглөж болох уу гэсэн асуулт бас гарч ирнэ.” гэжээ.
Мөн баартай Б.Баярсайхан даргыг offshor.mn сайт ч зүгээр өнгөрөөсөнгүй. Олон улсын найрамдал зуслангийн Хараацай хүүхдийн театр дотор бандаашаа тайлсан хүн бол Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гэж эхлээд болсон явдлын түүхийг өгүүлжээ. Болчимгүй үйлдлийг нь илчлэн бичсэнийг богинохон хэсгээс нь сийрүүлвээс “Тус яамныхан өнгөрсөн аравдугаар сард Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд “салхилалт” хийсэн байдаг. Уг арга хэмжээний үеэр хөгжөөнт тоглоомд оролцож байсан хүмүүсийн дундуур сайдын зөвлөх нь гэнэт орж ирээд бенз бандааш авчрах даалгавар өгсөн аж. Энэ үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга өмсөж явсан цагаан бензээ шувтлаад өгөх нь тэр. Хэдий тоглоом ч яамныхны нүд нь орой дээрээ гарчээ. Яг энэ кино шиг үйлдэл 100 гаруй хүний нүдэнд дээр болсон. Сайдын зөвлөхөд “бенз авчир гэж хэл” гэдэг чиглэлийг Төрийн нарийн өөрөө өгсөн тухай явган яриа байдаг. Уг үйдлээрээ Төрийн бичгийн дарга ямар санаа гаргах гэж байсан нь сонин. Энэ талаар мэргэжилтнүүд нь хачир нэмэн түмэн янзаар таамаг дэвшүүлэн ярьж байна.” Ийм л явдал болж.
Сурч байсан сургуулиасаа ичих атлаа төрсөн биеэ түмний нүднээ нүцгэлэх шахахдаа ичээгүй төрийн энэ хүмүүнийг хэрхэн ойлгох нь тухайн хүний эрх. Гагцхүү боловсрол нингэн гэх, болчимгүй үйлдлээр баян энэ хатагтайг боловсролын сайдад яригдаж байгаа гэхээр байж болох, эс болохыг л тунгаана уу гэж үүнийг хүргэлээ.
5 comments
Төрийн сайд хүн арай биш байх, ажлын намтар тохирохгүй байна. Анх ТНБД болох доо Төв аймгийнхаа доктор проф.той өрсөлдсөн гэж жүжиг тавьсан. Тэр жүжиг бол үнэхээр инээдтэй. Хоорондоо тохирсон байсныг бүх ард түмэн ойлгоно шүү дээ. Тэгээд Баярсайханы ард хэн ажиллах вэ гэдэг ч тодорхой. ШУ-ы салбар лав тэр докторын гарт орно гэсэн үг үү
Танил талтай бол шууд л дарга шдээ. Юун тэр ажлын туршлага диплом гээд соц үеийн юм яриад байгаа юм бэ. Тэгсэн мөртлөө лангуунд худалдагч компанид үйлчлэгч авахдаа өчнөөн шалгуур ажлын туршлага шаардана. Одоогийн үнэн төрх л дээ
TNBD hiij bolohgui hun bn sh dee balain
xa xa man er bandaash bsan bol em bandaashtai bolloo
Энийг бичсэн хүний ухаан эрүүлүү? Хэхэ ядаж 9 р анги төгссөн хүн итгэж үнэмшихээр юм бичээч! Хулгайч нартай тэмцэж яваа шударга эмэгтэй дээ харин ч.